Элэгний шохойжилт
Hepatic calcifications (english)
Кальцинаты печени (ру́сский)
Элэгний шохойжилт нь ихэнхдээ элдэв гэмтэл бэртэнгэ, шимэгч, элэгний үрэвсэл зэрэг өвчний дараа удаан хугацаанд үүсдэг, нилээд ховор тохиолддог шинж тэмдэг бөгөөд бие даасан өвчин биш гэж үзнэ. Тэрээр уйланхай, хатуу бие шиг харагддаг.
Шохойжилт нь элэгнээс гадна тараагуур судас, зүрхний хавхлага, уурга тархи /cranial calcification/, үе мөч, шөрмөс /өвдөг, эрээн булчин/, зөөлөн эд /хөх, булчин, өөхөн давхрага/, бөөр, давсаг, цөсний хүүдийнд үүсч болдог аж.
Элэгний шохойжилтын үед ямар нэг онцгой шинж тэмдэг мэдэгддэггүй. Голдуу урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр илэрдэг. Ямар нэг зовиургүйгээр бүх насаараа шохойжилттой байж ч болдог. Гэхдээ зарим тохиолдолд хор хавдар үүсгэх магадлалтай. Шинж тэмдэг, зовиур нь ихэнхдээ элэгний үрэвслийнхтэй адил төстэй байдаг.
Хоол унд: Хошуу тариа, сагадай, бог будаа зэрэг бүхэл үрийн тариа, загас, далайн хоол, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, ус ихээр ууна. Ус бол байгалийн хүчит уусгагч тул бие махбод, элэгэнд хуримтлагдсан хор, ялзмагийг гадагшлуулахад чухал нөлөө үзүүлж байдаг.
Нимбэг, хүрэн манжин байнга хэрэглэх хэрэгтэй. Тараг, жимс, хүнсний ногоо тухайлбал, цангис жимс, инжир, үзэм, хар чавга, буйлсийн жимс, банан, алим, усан үзэм, өргөст хэмх, таримал гоньд, яншуй, хулууны үр, улаан лооль, лууван, зөгийн бал, сонгино, сармис, хушга, шар гаа, хар перец сайн идэж байх. Хоолоо аль болох жигнэх, чанах аргаар бэлтгэхийг зөвлөнө.
Аминдэм, эрдэс бодис: Хүнсний эслэг, “С”, “Е” аминдэм, магни, селен.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Элэгний шохойжилтын үеийн эмчилгээ, сувилгаа нь элэг, цусаа цэвэршүүлэх, үрэвсэл дарах, вирус устгах, дархлаа тэтгэх, элэг хамгаалахад чиглэгдэнэ.
Элэгний биохимийн үзүүллэлтүүд хэвийн бөгөөд элэгний үйл ажиллагаа тогтвортой байвал элэгний шохойжилтыг эмчлэх шаардлагагүй гэж үздэг тал бий.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Өдөрт 30 минут дасгал, хөдөлгөөн заавал хийж байх. Аэробик, явган явах, усанд сэлэлтээр хичээллэвэл үр дүнтэй аж.
Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, маргарин, майонез, мөхөөлдөс, кофе, какао, цай, хужир, өөх тостой, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан эсвэл түргэн хоол, торт, түрэг шош, хурган гуа, гич, тунхуу, бууцай, зөөхий, мөөг, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, будаг оруулагч, нөөцлөгч агуулсан хүнс.
Харин “А”, “В-3” аминдэм, кальци, төмрийн бэлдмэл их хэрэглэхээс болж өгвөл зайлхийнэ.
Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Хэт өлсөхгүй байх, хэт идэхгүй байх.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Бодисын солилцооны хамшинж
- Бруцеллёз
- Бүдүүн гэдэсний хорт хавдар
- Гэр бүлийн удамшил
- Фагоцит хэмээх дархлааны эд эсийн гажуудал бүхий удамшлын өвчин
- Шимэгч гадагшлуулах
- Шээс, бэлгийн замын халдварт өвчин (ШБЗХӨ)
- Элэгний архаг үрэвсэл
- Элэгний тараагуур судасны цүлхэн
- Элэгний хоргүй хавдар
- Элэгний хорт хавдар
- Элэгний цусан судгар
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Бөөлжис цутгах
- Гэдэс гүйлгэх, өвдөх
- Гэдэс дүүрэх
- Доошоо тулах
- Загатнаа
- Өтгөн хатах
- Сэтгэл гутрал
- Ходоод гэдэс хямрах
- Хоолонд дургүй болох
- Хэвлийн хөндий усжих