Улаан чавганы цомог
Herbal Blend including Jujube Fruits (english)
Травяные сборы включая плоды зизифуса (ру́сский)
Арга: 1-2 цайны халбагыг 1 аяга усанд хийж 5-10 минут буцалгаад 45 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 30-50 мл-аар хоолноос 30 минутын өмнө 2-3 удаа ууна. Халуун саванд идээшүүлж болно. Харшлын улирал эхлэхээс 1-2 сарын өмнөөс угтуулж ууж эхэлвэл илүү үр дүнтэй.
Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 21 хоног. Хүүхэд, жирэмсэн, хөхүүл болон нойргүйдэл, ЗСӨ, элэгний эмгэг, нүд, ЦДИ, түрүү булчирхай томрох, чихрийн шижин болон тухайн бүтээгдэхүүнд хэт мэдрэмтгий үед зохимжгүй. Элдэв эмтэй харшилна. Хэмжээ, дамжаа баримтлана. Энэ цомгийг ууж байхдаа ахиухан ус уувал зохино.
Амталгаа: Усан ханд нь хүрэн бор өнгөтэй, гашуун амттай, элдэв үнэргүй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Үрэвсэл дарах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хордлого тайлах
- Цөс хөөх
- Цэр ховхлох
- Шээс туух