Нүүрний мэдрэлийн саажилт
Neuritis of the facial nerve (english)
Неврит лицевого нерва (ру́сский)
Баяхан зөвлөмж:
ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГАА ДАРААХ ҮЙЛДЭЛД ЧИГЛЭНЭ: Цэгэн иллэг, зүү эмчилгээ болон эдгээрийг ургамлаар эмчлэх аргатай хослуулна. Үрэвсэл дарах, мэдрэлийн эслэгийн нөхөн төлжилтийг дэмжих, нүүрний /мимические/ булчингийн хөдөлгөөнийг сэргээх, мэдрэлийн тогтолцооны цусны эргэлтийг сайжруулах, тэр хавийн дархлаа тэтгэх сувилгаа хийх хэрэгтэй бна.
УРГАМЛЫН ЦОМОГ: Батраш, зэрлэг хахууна, хөвөн оройтыг адил тэнцүү зэхэж ууна. Захиалвал бэлтгэж өгнө.
ХАЛУУН ЖИН: Давс, элсийг даавуу уутанд хийж халааж жин тавина.
ИДЭЭШМЭЛД НҮҮРЭЭ ДҮРНЭ: 1 багц таримал гоньд /укроп обыкн./-ны навч, ишийг үртэй нь 1 аяга буцлам халуун усанд хийж, 1 цаг идээшүүлж аль болох халуунаар нь нүүрээ шавшина. Жаахан хөрмөгц нүүрээ 10-15 секунд дүрнэ. Энэ ажилбарыг өдөрт 2 удаа бүрэн эдгэртэл хийнэ. 6 ажилбар хийгээд эдгэрсэн бна. /бр-408/
ТОСООР ҮРНЭ: Нүүрний мэдрэлийн саажилт /ам муруйх/, үе мөч өвдөх, хэрлэг, ясны шохойжилтонд оливийн тосонд дарсан хар перецээр үрнэ. Үүний тулд 1 аяга оливийн тосонд 1 хоолны халбага нунтагласан хар перец хийж, буцалтал халааж, 5-10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Ингэснээр энэ тос үрэхэд бэлэн болно.
Дараах ургамалаас сонгож, ээлж дараалалтай хэрэглэхийг зөвлөж байна. Үүнд:
Алтантовч, далдуу модны цэцэг, зэрлэг хахууна, царван, нугын хошоонгор, долоогонын үр жимс, гангын навч цэцэг, нангиад садагнагва, барагшун ууна бас үрнэ, судан сарнай.
Барагшун ууна: 0,2г барагшун, 1 цайны халбага зөгийн балыг 1 аяга сүүнд найруулж ууна. Нэг удаагийн сувилнгаа: 20 хоног. Завсардага: 10 хоног.
http://narodnue-sredstva.ru/lechenie-nevrita-narodnymi-sredstvami
http://fitoterapija.info/nervnye-zabolevanija/942-nevrit-licevogo-nervalechenie-narodnoe
http://narodnue-sredstva.ru/lechenie-nevrita-narodnymi-sredstvami