Диатез
Exudative diathesis (english)
Экссудативный диатез (ру́сский)
|хүүхдийн арьсны эмзэгшил|
Хоол унд: Сүүний оронд болж өгвөл тараг өгөх хэрэгтэй. Ус сайн уулгана.
Хэрвээ хөхүүл бол, эх нь ургамлын тосоор амталсан байцааны салат, алим, лууван зэрэг жимс, хүнсний ногоо өргөн хэрэглэвэл зохино.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.
ВАННА: Шүүс гоожсон диатезыг илааршуулах уусмалыг бэлтгэхдээ гурамсан ажигийн газрын дээд хэсэг, алтантовчийн цэцэг, царсны холтос тус бүр 1 цайны халбагыг 1000 мл хүйтэн усанд хийж 10 цаг дэвтээгээд буцалтал халаагаад шүүж ваннанд хийж оруулна. Ваннын хэм 37С байвал зохионо.
Мөн лаврын навчны хандаар угааж шавшвал 5 хоногийн дараа алга болдог. Улайж байвал хумсанцэцгээр угаана. Загатнаж, арьс хатуурч байвал алтантовчоор угаана.
Хальс идүүлнэ: Тахианы өндөгний хальс /доторхи нимгэн хальсыг авч хаяна/-ыг наранд хатааж нунтаглаад жинхэнэ нимбэг /нимбэгний хуурай хүчил хэрхэвч болохгүй шүү/-ний шүүс дусаагаад өдөрт халбагны ишний үзүүрт жааханыг тогтогоод 1 удаа өгнө. Нийтдээ 1-3 сар ууна. Яваандаа алга болно. Өндөгний хальс аллерген биш. Удаан уухад ямар нэг гаж нөлөө үзүүлэхгүй.
Зайлсхийвэл зохих зүйлс: Өндөг, сүү /өдөрт1-2 аягаас ихгүй/, газрын самар, шар буурцаг, гүзээлзгэнийн жимс, шоколад, жүрж бүлгийн жимс.
Түүнчлэн лошн, чийгжүүлэгч крем түрхэхгүй байх. Болж өгвөл никель сав суулга, аяга хэрэглэхгүй байх.
Хэрвээ хөхүүл бол, эх нь утсан мах, шувуу, загас, хурц амтлагч, улаан лооль, шоколад, үзэм идэхгүй байвал зохино.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Гэр бүлийн удамшил
- Сүүний харшил
- Ходоод гэдэс өнгөргүй, сиймхий болох
- Хууч хөдөлгөх магадлалтай
- Хүнсний харшил
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
Зохимжтой ба зохимжгүй ургамлын бүтээгдэхүүн
Эх сурвалж
- Краткая энциклопедия лекарственных растений, Гитун Т.В., Киселенко Т.Е., Ростав-на-Дону, “Феникс”, 2005
- Prescription for Herbal Healing, An Easy-to-Use A-to-Z Reference to Hundreds of Common Disorders and Their Herbal Remedies, 2002, USA
- Бабушкины рецепты” сонин, №03 /411/ Январь 2010
- vmed.do.am
- ladyvenus.ru
- samsebelekar.ru