Бууцайны цомог
Herbal Formula including Spinach (english)
Фитосбор включая шпинат (ру́сский)
Арга: 2-3 хоолны халбагыг 400мл буцлам халуун усанд хийж, шөнөжин идээшүүлж шүүнэ. Халуун саванд идээшүүлж болно. Өдөрт 1 аягаар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 21-30 хоног. Завсарлага: 14 хоног.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ шүүдэргэнийн эсвэл маалингын тос заавал дусаана. Дараа нь тампон шургуулна.
Амталгаа: Идээшмэл нь тунгалаг, шаргал өнгөтэй, өвөрмөгч амттай, гоё үнэртэй.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Байгалийн антибиотик
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Дархлаа тэтгэх
- Ногоон идээт савханцрын нянгийн халдвар
- Протеус нянгийн халдвар
- Стрептококкын нянгийн халдвар
- Тайвшруулах
- Уреаплазма, микоплазмагийн нянгийн халдвар
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хламидия нянгийн халдвар
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цус шингэрүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Шээс туух
- Эшерихын савханцар буюу гэдэсний нянгийн халдвар (Е-коли)