High Mallow Flowers and Leaf
Жамбацэцэг (монгол)
Семена, цветки и листья мальвы лесной (ру́сский)
Malva sylvestris (latīna)
/нутгийн нэршил: өвөлжүүр цэцгийн үр, цэцэг, навч/
Шим тус: Нүдний өвдөг, үрэвсэл, хатги, идээт шовил, түлэнхий, шарх, шамбарам, үс хагтах, амьтан, шавьжанд хазуулах /угааж шавшина эсвэл жин тавина өдөрт 8-10 удаа/, буйлны идээт үрэвсэл /флюс/, ангина, хоолой өвдөх, сөөх /өдөрт 8-10 удаа зайлна/, арьс, нүдний гоо сайхан /нүүр, нүдэндээ маск тавина/, төвөнхи, залгуур болон мөгөөрсөн хоолойн үрэвсэл, ханиад, хамрын шуухитнаа, уушгины бичил уутанцар бөглөрөх /emphysema/, бүгшүүлэн ханилгах, цус багадах, бэлгийн чалх, жирэмсний үеийн усан хаван, ходоод гэдэсний замын хямрал ба үрэвсэл, гэдэс гүйлгэх, давсагны чулуушрал, өтгөн хатах, цусан суулга /dysentery/, цусаар шээх, цөсний хүүдийн үрэвсэл, шээс саатаж өвдөж гарах /Dysuria/, хавагнаж уургаа алдах бөөрний өвчин, бөөр, давсагны үрэвсэл, нуруу, бөөр, давсагаар шархиран өвдөх /колики/, нойр булчирхай, дэлүүний үрэвсэл, хорт хавдар /хөх, түрүү булчирхай, ходоод, умай, арьсны нэгэн төрөл: (Amelanotic melanoma), бөөр (renal adenocarcinoma)/-д хэрэглэнэ.
Үйлдэл: Халуун бууруулах, шээс хөөх, үрэвсэл дарах, өвдөлт намжаах /odontalgic/, ходоод, гэдэсэнд өнгөр тогтоох, цэр ховхлох, шарх аниулах үндсэн үйлдэлтэй.
Арга: 1 хоолны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж 2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. Зөгийн балаар амталж болно. Нэг удаагийн сувилгаа: 14-21 хоног. Завсарлага: 14 хоног. Мэдрэхүйн үзүүлэлт: өнгө: ногоон шаргал, амт: бага зэрэг гашуун, үнэр: үнэргүй.