Бруцелла мелитенсис нянгийн халдвар

Brucella melitensis (english)
Бруцелла мелитенсис (ру́сский)
Нянгийн нэр нь brucella melitensis аж. энэ нянгаар үүсгэгддэг өвчин нь Бруцеллёз ажээ. Brucellosis (Malta fever)
Далд үе нь 7-21 хоног үргэлжилж, дараа нь дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
Зарим тохиолдолд дээрх шинж тэмдэгийн дараа тэгс гээд өвчин бүрэн эдгэрдэг тал бий. Эсвэл хэдэн сарын сараа том үеүд өвдөж, өвчин архаг шинжтэй болдог.Том үеүд өвдөжгэмтэхээс гадна яс, элэг, дэлүү, зүрх, умай, хөх, төмсөгийг гэмтээдэг.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):
- Арьс зүсэгдсэн, шалбарсан
- Мал, амьтантай харьцаж ажилладаг
- Түүхий сүү, цагаан идээ, элэг, мах хэрэглэх зэрэг болой.
Хоол унд: Сармис, сонгино байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS):Бруцеллёзын эмчилгээ, сувилгаа нь цус, тунгалгын эд эс, судал, бөөр, гэдэс цэвэршүүлэх, бруселлийн нян устгах /антибиотек/, аминдэмжүүлэх, харшил намжаах, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.
Үндсэн эмчилгээ нь антибиотек /Пенициллин, Олеандомицин, Бициллин-5, Тетрациклин, Эритромицин гэх мэт/ бна. Биеийн байдлаас хамаарч 7-10 хоног ууна. Хэт удаан уувал мөөгөнцөр үүсэх магадлалтай. Хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөнө.
Ваннанд орно: 1кг далайн давсыг 100л 40 хэмийн усанд 10-20 минут хийж орно. Нарсны шилмүүстэй ваннанд орж болно.
Мацаг барина. 2-5 хоног зөвхөн хүнсний ногооны шүүс /лууван, хулуу, шинцай/ ууж, оройдоо өдөр бүр клизм тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, эмчилгээний дасгал, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, иллэг хийх, ваннанд орох хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: “С” аминдэм, саахар, салатны навч, яншуй.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
Үндсэн зовуурь, шинж тэмдэг (болзошгүй хожмын үеийн)
- Архаг ядаргаа, амархан ядрах
- Арьсны тууралт, усархаг тууралт
- Бие сулрах
- Бөөлжис цутгах
- Бөөлжих
- Зүрхний дотоод хальсны үрэвсэл
- Нойргүйдэл
- Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл
- Нүүр царай цонхийх
- Өндгөвчний үрэвсэл
- Өтгөн хатах
- Санаа дагаж өвдөх
- Толгой өвдөх, дүйрэх
- Толгой эргэх
- Төмсөгний үрийн шингэн зөөгч суваг тойрмын өөхшилт
- Төмсөгний үрэвсэл
- Тулай
- Тунгалгын булчирхай томрох, цочих
- Туранхай байх
- Умайн хүзүүний улайлт
- Уураг тархины үрэвсэл
- Халуурах
- Ханиад
- Хоолонд дургүй болох
- Хэвлий, цавиар өвдөх
- Хэрлэг төст үений үрэвсэл, үе мөч өвдөх
- Цусны даралт ихдэх (ЦДИ)
- Шалтгаангүй хөлрөх
- Ширхэглэг булчингийн өвдөлт
- Элэгний шохойжилт
- Яс ургах
- Ясны сийрэгжилт
- Ясны уйланхай