Дэгдний цомог
Арга: 2-3 цайны халбагыг 1 аяга усанд хийхээр тооцож 5-6 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 1/3-1/2 аягаар хоолноос 30 минутын зайтай 3 удаа ууна. Халуун саванд идээшүүлж болно. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Завсарлага: 10 хоног. Жирэмсэн, хөхүүл, бага насны хүүхдэд зохимжгүй. Эмтэй харшилна. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Ханд нь алтан шаргал өнгөтэй, тунгалаг, гашуун амттай, элдэв үнэргүй.
Орц: (100 г.-д шилжүүлснээр) Сахлай дэгдний цэцэг, навч 34г, алтанзулын цэцэг, навч 30,6г, час улаан долоогонын үр жимс, навч 15,9г, бусад: үнэгэн сүүлхэй лидрийн үндэс, таримал гоньдны навч.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Тэмдэглэгээний утга


Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
Ийм тэмдэг нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх үед, ялангуяа хэтрүүлэн хэрэглэх үед зарим тохиолдолд үүсэж болзошгүй гаж нөлөөг илэрийлнэ.
Ийм тэмдэг нь эмчээр оношлогдсон өвчин, зовуурийн үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зохимжгүй гэдгийг илэрхийлнэ.