Цагаан гааны цомог
Anti-Flu Herbal Formula including Ginger Root (english)
Сборы от кашля с имбирем (ру́сский)
Zinziber Formula (latīna)
Үе мөчөөр өвдөх /уухын сацуу жин тавина/, хоолой сөөх, өвдөх /уухын сацуу 3 цаг дутам зайлна/, сарын юм ирэхгүй байх, өвдөж ирэх, жирэмсний хордлого, хоолны шингэц муудах, өтгөн хатах, халуунтай, цэртэй ханиад, томуу, хамрын шуухитнаа, бронхит, нойргүйдэх, гар, хөл хөрөх, тархиар хатгуулахад хэрэглэнэ.
Хөлөргөх, шээс хөөх, тураах, мөөгөнцөр устгах, цус шингэрүүлэх, дархлаа сайжруулах үндсэн үйлдэлтэй.
Орц: (100 г-д шилжүүлснээр) Цагаан гааны үндэс /Польш/ 41г, лимонграсс (Япон, Индонезид ургадаг нимбэгний үнэртэй өвслөг ургамал: Cymbopogon citrates) 19г, чихэр өвсний үндэс 11г, бусад: жүржийн хальс, заарт мовира, баширцэцэг, хар перец, нимбэгний хүчил.
Идээшмэлийн өнгө: бор ногоон, амт: үл ялиг чихэрлэг, хурц, тансаг, нимбэг лугаа адил үнэртэй.
Эмийн үйлдэл
- Дархлаа тэтгэх
- Үрэвсэл дарах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хордлого тайлах
- Цөс хөөх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох
- Шээс туух
- Эхийн сүү саамшуулах