Цооргоно
Chinese Аngelica Root (english)
Корень дягиля лекарственного (ру́сский)
Rhizomata cum radicibus Archangelicae officinaliae (latīna)
/эмийн цооргонын үндэс/
Шим тус: Бронхит, хоолой сөөх /уухын сацуу зайлна/, амьтан, галзуу нохойнд хазуулсан, алаглай, хайрст үлд, намарс, умайн хананд юм гарах /уухын сацуу угааж шавшина/, зүрхээр хатгуулах, хэм алдагдах, “В-12” аминдэм шингээж чадахгүйгээс үүсдэг цус багадалт /Pernicious anemia/, ЦДИ, судас тостон хатуурах, цус нөжрөх, тархиар хатгуулах, стресс, нойр муудах, нүд бүрэлзэх, чинэрээ, мэдрэлийн гаралтай үе мөчний өвдөлт /невралгия/, хэрлэг, тулай, чих шуугих, өндгөвчний уйланхай, сарын юм өвдөж ирэх, алга болох, цэвэршилт, эрчүүдийн үргүйдэл, умай унжих /prolapsed uterus/, эхэс саатсан /retained placenta/, бөөлжис цутгах, шар хөөрөх, цөсний хүүдийн үрэвсэл, бөөртөс, хавагнаж уургаа алдах бөөрний өвчин, ходоод, бүдүүн гэдэс, элэг, бөөрний архаг үрэвсэл, гэдэс гүйлгэх, дүүрэх, шээс саатах, хорт хавдар /ходоод, цус/, элэгний хатуурал, цусан суулга, яс, үе, биед шар ус дэлгэрсэн, яс хэврэгшихэд хэрэглэнэ.
Үйлдэл: Агчилт тавиулах, хөлөргөх, цэр ховхлох, мөөгөнцөр, нян, вирус, шимэгч устгах, өвдөлт намдаах, шээс туух, цөс хөөх, үрэвсэл дарах, цус цэвэршүүлэх, шингэрүүлэх, бэлгийн чалх сайжруулах эмийн үндсэн үйлдэлтэй.
Эмийн үйлдэл
- Бие махбод цэвэршүүлэх
- Фитоэстроген
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цус цэвэршүүлэх
- Цус шингэрүүлэх
- Шээс туух
- Эхэс шавхрага гадагшлуулах