Нарс (шилмүүс)
Scotch Pine Needles (english)
Сосновые иголки (ру́сский)
Pinus sylvestris (latīna)
Нарсны шилмүүс
Шим тус: Намарс, батга, шамбарам /condyloma/, түлэнхий /уухын сацуу угааж шавшина/, хоолой сөөх, буйл, амны хөндийн үрэвсэл /зайлна/, бронхит, астма, хамрын шуухитнаа, ханиад, томуу /сүүнд чанаж ууна/, “С” аминдэмийн дутагдал, тараагуур судас битүүрч үрэвсэх /облитерирующий эндартерит/, тархины үрэвсэл, булчин хатингарших /атрофия мышц/, хураагуур судасны цүлхэн, тархинд цус харвах /инсульт/, нойргүйдэл, үе мөч өвдөх, тулай, хэрлэг, элэгний үрэвсэл, цөс, бөөрний чулуу, хорт хавдар (цус, анус, дэлүү, умай), усан хаван, шээсний замын халдвар, биеийн доторх зөөлөн эд хатуурах /sclerosis/, цэвэршилт, архаг ядаргаа, турах, харшилд хэрэглэнэ.
Үйлдэл: Липид, өөх тос шатаах, элэг сэргээх, дасан зохицуулах /adaptogenic/, төмөр шимэгдэлтийг дэмжих, сэтгэц /mental clearness/, нүдний хараа, дархлаа сайжруулах, вирус устгах, шээс хөөх үндсэн үйлдэлтэй.
Арга: 5 хоолны халбагыг 500 мл усанд хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар 3-4 удаа ууна. Нимбэг, зөгийн бал, батрашаар амталж болно. Эсвэл нимбэг, жүржний хальсаар амталж болно. Өлөн дээрээ ууж болно. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 30 хоног. Элсэн саахартай дарж сироп хийж болно. Түүдэг бөөртөс, хавагнаж уургаа алдах бөөрний өвчин /Nephrosis/, жирэмсэн үед зохимжгүй. Идээшмэлийн өнгө: цайвар ногоон шаргал, амт: үл ялиг эсгэлэн, ойн шилмүүс үнэртэнэ.
Эмийн үйлдэл
- Дархлаа тэтгэх
- Нүдний хараа сайжруулах
- Цус цэвэршүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)