Hepatitis “B” virus
Элэгний В вирусийн үрэвсэл (монгол)
Гепатит “В” (ру́сский)
Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):
Өлсөхгүй
Хэвлий, элэгэн тушаа газар өвдөх
Шээс бараантах
Бага зэрэг халуурах
Үе мөч, булчин өвдөх
Бие сулрах, ядрах
Бөөлжис цутгах, бөөлжих
Арьс, нүд шарлах
Элэг, дэлүү томрох
Хоол, тамхинд дургүй болох болой.
Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae: PCCS): Хүндэрсэн үед элэгний хатуурал, хорт хавдар үүсэх магадлалтай.
Болзошгүй учир шалтгаанууд (PCC):
- Бэлгийн замын халдварт өвчин
- Дархлаа суларсан болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Өглөөдөө сүүгүй кааш иднэ. Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь вирус устгах, элэгний эд эсийг нөхөн төлжүүлэх, үрэвсэл дарах, элэг, дэлүү, цусаа цэвэршүүлэх, тамир тэнхээ оруулах, дархлаа тэтгэх, хэвлий усжих, бөөлжис цутгахыг зогсооход чиглэгдэнэ.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй. Долоо хоногт 1 удаа шүүдэргэнэ эсвэл алтантовчоор клизм тавина.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, шоколад, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, сүү, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.