Anti-Klebsiella pneumoniae Herbal Antibiotics

Клебсиелла пневмони нян (монгол)
Природные антибиотики от Клебсиелла пневмония (ру́сский)

Палочка Фридлендера гэх орос нэршил бий.

Клебсиелла пневмони нян нь бидний гэдэсэнд байдаг бөгөөд тоо хэмжээ нь ихдэхээр өвчлөл үүсгэдэг савханцар аж. Тэрээр аль эрхтэнд байрласнаас шалтгаалан өөр өөр шинж тэмдэгтэй өвчлөл үүсгэнэ.

Клебсиелла пневмони нянгаар үүсгэгддэг өвчлөл, зовиур, шинж тэмдэг (PCSS):

  • АЗӨ, уушгины үрэвсэл (хуурай ханиах, халуурах, хөлрөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, цустай идээтэй цэр гарах, ядарч сульдах, нойрмоглох, хамар, зальгуурын салст бүрхэвч бамбайх, хамар битүүрэх, хамраас цус гарах, хордлогын шинжтэй байна)
  • ХГЗ өнгөргүй болох
  • Ходоодны үрэвсэл (цээж хорсох, бөөлжис цутгах, хэвлийгээр хатгуулан өвдөх, хоолны дуршил буурах, турж эцэх, өтгөн цус, залхагтай гарах, ядарч сульдах)
  • Бөөр, ШБЗХӨ тухайлбал, шээсний суваг, тэвшинцрийн үрэвсэл, цистит (голдуу настай эмэгтэйчүүд өвчилнө, шээс өвдөж гарах, хорсох, ойр ойрхон шээх, ихээр шээх, цоргисон үнэртэй шээх, бүсэлхий, нуруу, хэвлийн доод хэсгээр хатгуулан өвдөх, цустай шээх, халуурах, ядарч сульдах)
  • Арьсны өвчин (халуурах, хавдах, улайх, ядрах, ханиад хүрсэн мэт шинжтэй)
  • Нүдний доторх шингэний идээт үрэвсэл (Endophthalmitis: нүдний цагаан хэсэг нь өвчилнө, нүд өвдөх, улайх, бүрэлзэх, нуух цувих, гэрэлд мэдрэмтгий болох)
  • Нүдний холбогч бүрхэвчийн үрэвсэл
  • Элэгэнд идээ бээр үүсэх (Pyogenic liver abscess: баруун хэвлийгээр өвдөх, халуурах, бөөлжис цутгах, бөөлжих, гэдэс гүйлгэх)
  • Хүндэрсэн үед цус бохирдох (сепсис: халуурах, чичэрч дагжих)
  • Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл (менингит: өндөр халуурах, толгой өвдөх, үймэрч самуурах, хүзүүгээр хөших stiff neck, гэрэлд мэдрэмтгий болох, бөөлжис цутгах, бөөлжих)
  • Цус багадалт зэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):

  • Дархлаа суларсан (эрүүл хүн энэ нянгийн халдвараар өвчлөхгүй)
  • Архаг стресс
  • Удаан хугацаагаар антибиотик болон corticosteroids дааврын эм уух
  • Элэгний архаг өвчин
  • Архаг өвчин хурцдах
  • Хордлогонд орох
  • Бөөрний дутагдал /диализын аппаратад орох/
  • Эрүүл ахуйн ариун цэвэр алдагдах
  • Чихрийн шижингийн хэв шинж-2
  • Уушгины бичил уутанцар бөглөрөх (COPD: chronic obstructive pulmonary disease)
  • Эрхтэн шилжүүлэн суулгах
  • Химийн эмчилгээ хийлгэх
  • Эмнэлэгт хэвтэх зэрэг болой.

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).