Anise Seeds

Сарвуун цийр (монгол)
Семена бедренца анисового (ру́сский)
Pimpinella anisum (latīna)

Эрхэм сайтад зорчигчдод! Сарвуун цийрийн эргэн тойронд жижиг тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү ургамал нь Библийн сударт тэмдэглэгдсэнээр эрт дээр үед Христийн шашинд арваны нэгийн оронд өгдөг байсан үнэт ургамал аж. Энэ нь нэгэн төрлийн гоньд юм. сарвуун цийрийг монголын эх үүсвэрт хулирс, хулис гэж дурдсан нь бий. Сарвуун цийрийн шинжлэх ухааны нэр нь (Pimpinella anisum) буюу Anisum vulgare (Gaertn.) аж.

Сарвуун цийр нь өмнөд Азид ургадаг Хятад дайлю буюу бадьян (Star anise буюу Illicium verum)-тай адил үйлдэлтэй боловч өөр ургамал гэдгийг мэдвэл зохино.

Шим тус: Нүдэнд юм орох /угааж шавшина/, архаг ангина /уухын сацуу өдөрт 3-5 удаа зайлна/, амнаас эвгүй үнэр үнэртэх /Halitosis/, астма, ханиад томуу, бүгшүүлэн ханиалгах /Pertussis/, бронхит, трахиет, усан хаван, цус багадалт, бэлгийн чалх, эмэгтэйчүүдийн бэлгийн хөрөлт /Frigidity/, эрчүүдийн цэвэршилт /Andropause/, хорт хавдар /давсаг, бөөр, уушги, дэлүү, ходоод, сав, өндгөвч/, өтгөн хатах, гэдсээр хатгуулах, дүүрэх, шээсээр уургаа алдаж хавагнах бөөрний өвчин /Nephrosis/, цистит, ходоод, нарийн гэдэс, элэг, бөөрний тэвшинцэр, шээсний суваг, цөсний хүүдийн үрэвсэл, агчилт алдагдах /дискинезии желчных путей/, бөөр, давсагны чулуунд хэрэглэнэ.
Цэр ховхлох, эхийн сүү саамшуулах, эмэгтэйчүүдийн дааврыг дэмжих /oestrogenic/, хөлөргөх,таргалуулах, цус шингэрүүлэх, сарын юм ирүүлэх үндсэн үйлдэлтэй.
Арга: 1 цайны халбагыг 1 аяга усанд хийж 15 минут буцалгаад 20 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 50 мл-аар хоолноос 30 минутын өмнө 3 удаа ууна. Эсвэл өдөрт 1 чимхээр 2 удаа шууд иднэ. Эсвэл нунтагласан үрнээс 1 цайны халбагыг 1 аяга буцлам халуун ус /сүү/-анд хийж 30 минут идээшүүлж шүүнэ. Зөгийн балаар амтална. Унтахаас 2 цагийн өмнө халуун бүлээнээр нь ууна. Хоол амталж болно. Байцаа, өргөст хэмэх, улаан лооль даршлахад хийж болно.

Тууштай уух тохиолдолд бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны хүчиллэг ихтэй, ХХШ, жирэмсэн үед болон төмрийн бэлдмэл, цус шингэрүүлэгч, жирэмсэлтийн эсрэг эм, MAOIs төрлийн тайвшруулагч эм, бэлгийн дааврын болон үргүйдэлийн эмчилгээтэй хавсарч уух нь зохимжгүй. Нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 10 хоног. Идээшмэлийн өнгө: ногоон шаргал, амт: чихэрлэг, зөөлөн, үнэр: сэнгэнэсэн гоё үнэртэй. Шумуул, ялаа, бясаа дайжуулахаар цацаж болно.

САРВУУН ЦИЙРИЙГ ТАРИХ НЬ:
Сарвуун цийрийг тарих газраа шууд тарьж болно. Нар, элсэрхэг хөрсөнд дуртай. Үүр хоорондын зай 30см. Мөр хоорондын зай 45см бна. Үрийг 2-3см гүнд суулгана.
Нижгээд ургасны дараа навчийг нь хайчилж аваад байх хэрэгтэй. Цагаан шаргал жижигхэн цэцэг ургана. Хөрсний чийглэг, бордооны хувьд рН 6,0-6,7 бна. Өөрөөр хэлвэл, бага зэрэг хүчиллэг хөрс байх ёстой гэсэн үг. Үр нь 100-120 хоногийн дараа хураахад бэлэн болно. Намрын цочир хүйтэн болтол байлгана. Үр нь цайвар ногоон өнгөтай болтол ургуулна. Навчаар нь салат хийж идэж болно.
Эх үүсвэр: http://www.seedaholic.com/lemon-balm-melissa-officinalis-bee-balm-1.html
http://voices.yahoo.com/guide-growing-anise-7878830.html?cat=32

Выращиваем кулинарные растения на даче


http://am-am.su/314-anis.html
http://www.webfazenda.ru/anise.html

Actions

Remedial property

  • Heart-Vessel and Blood System

  • Anemia

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).