Anise seeds and anise essential oil

Сарвуун цийрийн үр, тос (монгол)
Плоды аниса обыкновенного (или бедренец-анис) (ру́сский)
Pimpinella anisum (latīna)

Эрхэм сайтад зорчигчдод! Сарвуун цийрийн эргэн тойронд жижиг тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү ургамал нь Библийн сударт тэмдэглэгдсэнээр эрт дээр үед Христийн шашинд арваны нэгийн оронд өгдөг байсан үнэт ургамал аж. Энэ нь нэгэн төрлийн гоньд юм. сарвуун цийрийг монголын эх үүсвэрт хулирс, хулис гэж дурдсан нь бий. Сарвуун цийрийн шинжлэх ухааны нэр нь (Pimpinella anisum) буюу Anisum vulgare (Gaertn.) аж.

Сарвуун цийр нь өмнөд Азид ургадаг Хятад дайлю буюу бадьян (Star anise буюу Illicium verum)-тай адил үйлдэлтэй боловч өөр ургамал гэдгийг мэдвэл зохино.

Эрсдэлгүй хэрэглэх арга: Өдрийн эрүүл хэрэглээ: 1 амны хоолны халбага (4–13 г.) үр, эсвэл 5–15мл тос ууна.

Өдөрт 1 чимхээр 2 удаа шууд иднэ.

1-2 амны цайны халбагыг 250мл усанд хийж 5 минут буцалгаад, шөнөжин хандалж, шүүнэ. Өдөрт 70 мл-аар хоол унднаас 30 минутын өмнө 3 удаа ууна.

Хоол амтална. Байцаа, өргөст хэмх, улаан лооль даршлахад хийнэ.

Нэг удаагийн сувилгаа: 21-28 хоног. Завсарлага: 14 хоног.

САРВУУН ЦИЙРИЙГ ТАРИХ НЬ:
Сарвуун цийрийг тарих газраа шууд тарьж болно. Нар, элсэрхэг хөрсөнд дуртай. Үүр хоорондын зай 30см. Мөр хоорондын зай 45см бна. Үрийг 2-3см гүнд суулгана.
Нижгээд ургасны дараа навчийг нь хайчилж аваад байх хэрэгтэй. Цагаан шаргал жижигхэн цэцэг ургана. Хөрсний чийглэг, бордооны хувьд рН 6,0-6,7 бна. Өөрөөр хэлвэл, бага зэрэг хүчиллэг хөрс байх ёстой гэсэн үг. Үр нь 100-120 хоногийн дараа хураахад бэлэн болно. Намрын цочир хүйтэн болтол байлгана. Үр нь цайвар ногоон өнгөтай болтол ургуулна. Навчаар нь салат хийж идэж болно.

Actions

Эмийн үндсэн үйлдэлүүдийг дараахь жагсаалтаар харуулъя.

Indications

Дараах зовуурь эмгэгт хэрэглэх ба эс хэрэглэх болой.

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Possibly not recommended for some cases.
  • Contraindicated for cases diagnosed by doctor.