Протеус нянгийн халдвар
Proteus vulgaris caused diseases and Anti-Proteus Herbal Antibiotics (english)
Противо-Протеусная инфекция (ру́сский)
Proteus нян Enterobacteriaceae бүлэгт хамаардаг.
Proteus нянгийн дараах төрөл зүйлүүд тохиолдоно. Үүнд: P. mirabilis, P. penneri, P. myxofaciens, P. hauseri.
Протеус нян нь шулуун гэдэснээс дээш шээсний суваг, давсаг гэх мэтээр өгсөх замаар халдварладаг. Энэ нянгаар халдварлагдсан эсвэл идэвхжсэн үед тэрээр ямар эрхтэнд үүрлэсэн, ямар эрхтнийг өвчлүүлсэн, нас, дархлаа зэрэг олон хүчин зүйлээс хамаарч шинж тэмдэг нь янз бүр байх аж.
Протеус нянгаар үүсгэгддэг өвчлөл, зовиур, шинж тэмдэг (PCSS):
- Бөөрний ба түүний тэвшинцрийн үрэвсэл
- Түрүү булчирхайны үрэвсэл
- ШБЗХӨ
- Цистит
- Шархны халдвар
- Түлэнхийний халдвар
- Дунд чихний үрэвсэл
- Нүдний доторх шингэний идээт үрэвсэл (endophthalmitis)
- АЗӨ (ховор тохиолдоно)
- Нуруу нугас, уураг тархины хальсны үрэвсэл (meningitis)
- Цус хордсон (bacteremia буюу sepsis ялангуяа катетертай холбоотой өвчлөлийн үед)
- Яс, чөмөгний идээт үрэвсэл
- Зүрхний доторхи хальс, хавхлаганы үрэвсэл зэрэг болой.
Эх үүсвэр:
- https://en.wikipedia.org/wiki/Proteus_vulgaris