Хар перец
Black Pepper (english)
Черный перец (ру́сский)
Piper nigrum (latīna)
Үндсэн арга: ½-1 цайны халбага /нунтагласан/-ыг 60-200 мл буцлам халуун ус (сүү)-анд идээшүүлж, өдөрт 30-100 мл 1-2 удаа ууна. Хоол амтлах, хоол хүнс хадгалахад ашиглана.
Хувилбар аргууд: Хуурай ханиаданд 1 аяга зөгийн баланд 1 цайны халбага хар перец, 1 цайны халбага шанц модны холтос хийж, сайтар хутгаж найруулна. Өдөрт үүнээсээ 1 цайны халбагаар хоолны дараа 3 удаа иднэ.
Ходоодны залхагийг арилгахад 10-12 буурцгийг усаар даруулж ууна.
Шээс, амьсгалын замын өвчний үеэр утаж болно.
Эмийн үйлдэл
- Ариутгах
- Бие махбодыг сэргээх, тамир тэнхээ оруулах
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Гэдэсний булчин задрах тахлын нянгийн халдвар (холер)
- Мэдрэл дэмжих
- Өвдөлт намжаах
- Тайвшруулах
- Хоол боловсруулагч энзем, ходоодны хүчил, цөс, шүлс ялгаруулах
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хордлого тайлах
- Хөлөргөх
- Цус шингэрүүлэх
- Цусны эргэлтийг сайжруулах
- Шимэгч гадагшлуулах
- Шээс туух
Зохимжтой ба зохимжгүй заалт
Эх сурвалж
- edaplus.info
- ttp://www.whfoods.com
- ttp://www.ageless.co.za/products.htm
- www.litmir.me