Вансэмбэрүүний цомог
Үндсэн арга: 2-4 хоолны халбагыг 500 мл усанд хийж, 5 минут буцалгаад 1-2 цаг идээшүүлнэ. Өдөрт 100 мл-аар хоолноос 30 минутын зайтай 3-4 удаа ууна.
Угаалга шавшлага: Эмэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд унтахын өмнө хөлөө нугалж нуруугаараа хэвтээд угаана. Идээшмэлээ дотроо аль болох сайн оруулахыг хичээнэ. Идээшмэлдээ хумсанцэцгийн тос эсвэл шүүдэргэнийн тос эсвэл зажилуурганын тос заавал дусаана. Нэг удаагийн угаалга 15 минут үргэлжлэнэ, 150мл идээшмэл орно. Дараа нь тампон шургуулна.
Зохимжгүй заалт: Цус шингэрүүлэгч эмтэй харшилна. Нэг удаагийн сувилгаа: 21 хоног. Завсарлага: 14 хоног. Хэмжээ, дамжаа баримтлана.
Амталгаа: Усан ханд нь улаан хүрэн туяатай, тунгалаг, чихэрлэг амттай, гоё үнэртэй. |
Орц: (100 г.-д шилжүүлснээр) Бунгийн цахилдаг 38,8г, чихэр өвсний үндэс 27,7г, бусад: нөмрөгт банздоо /вансэмбэрүү/-ний газрын дээд хэсэг, цагаан гааны үндэс Айдиго® ОХУ.
Эмийн үйлдэл
Зохимжтой ба зохимжгүй заалт
Яс, булчин, шөрмөсний тогтолцоо
- Яс ургах
Тэмдэглэгээний утга
- Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
- Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
- Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
- Ийм тэмдэг нь гаж нөлөө буюу зохимжгүй заалтыг илэрхийлнэ.