Hypoglycemia

Саахрын хомсдол (монгол)
Гипогликемия (ру́сский)

Инсулин даавар нь эд эст очих саахрын хэмжээг зохицуулж байдаг бөгөөд илүүдэл саахар нь хожмын өдөр хэрэглэгдэхээр глюкоген /glycogen/ байдлаар элэг эсвэл бусад эст хадгалагдана. Саахар багадсан үед “глюкагон” /glucagon/ хэмээх даавар нь элэгэнд мэдэгдэж, тэрээр тэнд хадгалагдаж байгаа глюкогеныг цусанд нийлүүлж, саахрын хэвийн хэмжээг нөхөж байдаг. Хэрэв энэ үйл ажиллагаа ямар нэг шалтгаанаар алдагдвал саахрын хомсдол үүснэ. Эсрэг тохиодолд чихрийн шижингийн хэв шинж 2 үүснэ.

Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):

  • Хэт ихээр ядрах, туйлдах /groggy/
  • Нойрмоглох
  • Гэнэт өлсөх, хоолны дуршил нэмэгдэх
  • Уймраа болох /brain fog/
  • Стресс, уурлах, ааш зан өөрчлөгдөх
  • Сэтгэл зовнил, сэтгэлээр унах, СШСӨ
  • Айдас түгшүүр төрөх
  • Бөөлжис цутгах
  • Уруул, хэл, хурууны үзүүр бадайрч мэдээгүй юм шиг болох
  • Хар дарж зүүдлэх, өглөө сэрэхэд ядарсан хэвээр байх
  • Нүүр царай цонхийх
  • ЦДИ
  • Чихрийн шижингийн хэв шинж 2 /хэсэг хугацааны дараа саахрын дутагдалд дахин орох/
  • Холестерин нэмэгдэх
  • Толгой байнга өвдөх, эргэх
  • Гар, хөл салганах /shakiness/
  • Хөлрөх (ялангуяа шөнө унтаж байхдаа хөлрөх: “nocturnal hypoglycemia”)
  • Судасны цохилт олшрох /зүрхний хэм түргэсэх/
  • Нүд бүрэлзэх
  • Хүүхэн хараа томрох
  • Суумал ажил эрхлэх /таргалах/
  • Нүүрс ус ихтэй хоол буюу саахар ихээр идэх
  • Булчин, шөрмөс сулрах зэрэг болой.

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Уураг тархины хаван

Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):

  • Эрүүл биш хоол хүнс хэрэглэх /standard American diet/, илчлэг муутай хоол идэх, хоолоо алгаслах, дасгал хөдөлгөөний дараа хоол идэхгүй байх, хоол, тэжээлийн хомсдол гэх мэт
  • Чихрийн шижингийн эм /инсулин/-ийн гаж нөлөө, хэт ихээр буюу буруу хэрэглэх
  • Архидалт
  • Элэгний үрэвсэл
  • Бөөрний дээд булчирхай, өнчин тархины өвчлөлүүд
  • Бамбай булчирхайны өвчлөлүүд /ББДД, ББДИ, Грейвийн өвчин, Хашимото өвчин/
  • Улирлын чанартай амьсгалын зам, глютины хболон бусад төрлийн харшилууд
  • Кафейн ихээр хэрэглэх
  • Стресс
  • Нойр булчирхайны хавдар
  • Биеийн хүчиллэг ихдэх
  • Хэт их ачаалалтай дасгал, хөдөлгөөн хийх, үүнийхээ дараа юу ч идэхгүй байх
  • Шумуулаар дамжин халдварладаг, халуурдаг хумхаа өвчний “хинин” /Quinine/ хэмээх эмийн гаж нөлөө
  • Сарын юм ирэх үед зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Тэжээллэг хоол тогтмол цагт 5-6 удаа идэж байхыг зөвлөж байна. Хоолоо тайван амгалан, удаан зажилж иднэ. Хоолны 70% нүүрсус, 20% уураг, 10% чанарлаг өөх тос байхаар зохицуулах хэрэгтэй.

Эслэг ихтэй хоол идэх: Үүнд артишок, ногоон өнгийн навчит хүнсний ногоо, маалингын үр, түрэг шош, алим, хулууны үр, эсвэл түүний тос, буйлсын самар.

Түүнчлэн бүхэл үр тариа, өндөг, загас, тараг, яншуй, сармис, улаан лооль, мөөг, шинэ ургацын жимс, чацаргана, үхрийн нүд, алирсны жимс, наранцэцгийн үр, наргил модны тос, оливийн тос, усан үзмийн ясны тос, цөцгийн тос, хушга, тараг, хоормог, хар шоколад хэрэглэж байх.

Аминдэм, эрдэс бодис: Селени, магни, манган, цайр.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategyTS): Эмчилгээ, сувилгаа нь цусан дах саахрын хэмжээгээ хоол ундаараа удирдах, зөвхөн саахар огцом унасан үедээ 15-20г глюкоз эсвэл чихэр, саахар, зөгийн бал идэх /бусад үед саахар байнга хэрэглэхгүй/, хоолны шингэцийг сайжруулахад чиглэгдэнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөс, нойр булчирхайг цэвэршүүлж, тамиржуулж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Кофе, хар ба ногоон цай, архи, дарс, тамхи, чихэртэй ундаанууд, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Өлөн дээрээ ажил, сургуульдаа явахгүй байх. Өөрөөр хэлвэл, хоолоо алгасахгүй байх.  Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий. Уурласан үедээ хоол бүү ид.

Эх үүсвэр:

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).