Ванжингарав /Өлчир дэгд, цагаан дэгд, сэрүүсэг, хүйтний дэгд
Alpine Gentian (english)
Горечавка холодная (ру́сский)
Gentiana algida Pall. (latīna)
Ванжингаравын газрын дээд хэсгийг цусны ялтас /фибрин/ задрахын эсрэг үйлчлэх, трихоминадын өсөлтийг хориглох, хоол, хорны хордлого тайлах, хорт могойд хазуулах, ходоодны өвчинд хэрэглэнэ.
Ванжингаравын газрын дээд хэсгийг хоолой улайж, хатаж халуурах, нүдэнд нян халуун дэлгэрэх, дуу сөөнгөтөх, хаагдах, цэр элбэгших, ховхлох, амьсгаадах /labored breathing/, хижиг халуун /infectious fever/-д хэрэглэнэ.
Ванжингаравын газрын дээд хэсгийг хурц бронхит, хаван, хоолойны шархлаа, амны хөндийн өвчин, чийг бам, хоолны дуршил оруулах, хатгаа, нян устгах ба үрэвсэл дарахад уух, ам, хоолойгоо зайлах байдлаар хэрэглэнэ.
Ванжингаравын газрын дээд хэсгийг залгиур хоолойн болон төвөнхийн /гортань/ үрэвсэлд хэрэглэнэ.
Ванжингаравын газрын дээд хэсгийг чихэр өвсний үндэс, бадаантай хавсарвал уушигны сахуулайт үрэвсэл /крупозная пневмония/-д хэрэглэнэ.
Ванжингаравын газрын дээд хэсгийг задь, чихэр өвстэй хавсарвал халууныг арилгах, ханиахыг зогсоох /antitusive/, амьсгал уужруулахад хэрэглэнэ.
Эмийн үйлдэл
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Трихомонас нянгийн халдвар
- Хоолны хордлого тайлах
- Хордлого тайлах
- Цэр ховхлох