Growth hormone deficiency

Өсөлтийн дааврын дутагдал (монгол)
Дефицит гормона роста (ру́сский)
Defectum incrementum hormone (latīna)

 

Дотоод шүүрлийн булчирхайнууд даавар /химийн элч/ гаргах бөгөөд тэр нь тухайн булчирхайнаас цусанд очиж биеийн өөр эрхтэн, эд эст хүрдэг.

Өсөлтийн дааврын дутагдал (growth hormone deficiency /GHD/)нь хүүхэд  ч, том хүнд ч тохиолдоно. Энэ дааврыг өнчин тархи  гаргадаг. Сонирхуулахад, энэхүү өнчин тархи нь 7 төрлийн даавар ялгаруулаг бөгөөд тэдгээрийн нэг нь өсөлтийн даавар юм.

Ихэнхи даавар унтаж байхад гардаг. Өсөлтийн дааврын дутагдалтай хүүхэд бараг өсөхгүй эсвэл маш бага /very shallow/ өснө. Гол нь бусад хүүхдээс бага, залуу балчир харагддаг. Бэлгийн боловсрол оройтно.

Өсөлтийн даавар орлуулах эм нь зарим хүүхдэд таардаггүй. 

Өсөлтийн дааврыг ялгаруулах байгалийн арга бол дасгал хөдөлгөөн юм. Долоо хоногт 3 удаа дасгал хийх ёстой. Унтахдаа нүдэнд маск хийж унтаж байх нь чухал аж. 

Байгалийн амин хүчил /L’Arginine/ ууна.

В-3 аминдэм ууна. Хүүхдэд цайрын бэлдмэл уулгаж болно. Дараах ургамал цайр агуулсан байдагийг анхааралдаа авах хэрэгтэй: Цагаан будааны хальсны болон усан үзмийн тос, гүнжидийн үр, тос, толгодын бударгана, задь, сархиаг мөөг, сагадай, мах, өндөг сүү, далайн хоол, хошуу тарианы нэвс.  

Тэнцвэртэй хоол идэж байх хэрэгтэй. /40% нүүрсус, 30% уураг, 30% өөх тос/ Үүнд: жимс, ногоо, үр тариа, самар, үр , загас, гахайн мах орж бна. Ус сайн уух ёстой.

 Дараах ургамлаас ууж болно. Үүнд:

Чирэг, хүн орхоодой.

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).