Brucellosis (Malta fever)
Бруцеллёз (монгол)
Бруцеллёз (ру́сский)
Нянгийн нэр нь brucella аж.
Далд үе нь 7-21 хоног үргэлжилж, дараа нь дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):
- Халуурах /үдээс хойш, оройдоо/, дагжиж чичрэх, бие даарч чихүүцэх
- Өвдөг, тохой, бугуйн үеүд хавдаж, муруйх, гэмтэх /үндсэн шинж/
- Хэвлий, цавиар өвдөх
- Ханиах
- Төмсөгний ба түүний үрийн шингэн зөөгч сувагны үрэвсэл
- Нойргүйдэл
- Харахад тавгүй байгаа /эрүүл биш/ шинжтэй, нүүр цонхийх
- Бие сулрах, ядрах, хүчгүй болох, эвгүй оргих /malaise/
- Хөлрөх /шөнө/
- Сэтгэл санаа хямрах
- Арьсаар хааяа цусархаг юм туурах
- Бутарч салж байгаа юм шиг өвдөх
- Хоолонд дургүй болох
- Эцэж турах
- Тунгалгын зангилаа томрох /Lymphadenopathia/, гэхдээ хөндүүрлэхгүй
- Бөөлжис цутгах, бөөлжих
- Зүрх, элэгэн тушаа газар өвдөх
- Өтгөн хатах
- Өндгөвч, умай үрэвсэх
- Нуруу, үе мөч, толгой өвдөх, толгой эргэх
- Зүрхний дотоод хальсны үрэвсэл /зүрхэн дээр шуугих: эндокардит/ зэрэг болой.
Зарим тохиолдолд дээрх шинж тэмдэгийн дараа тэгс гээд өвчин бүрэн эдгэрдэг тал бий. Эсвэл хэдэн сарын сараа том үеүд өвдөж, өвчин архаг шинжтэй болдог.Том үеүд өвдөжгэмтэхээс гадна яс, элэг, дэлүү, зүрх, умай, хөх, төмсөгийг гэмтээдэг.
Хүндэрсэн үед дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):
- Уурагтархины бүрхэвчийн үрэвсэл /менингит/,
- Уурагтархины үрэвсэл
- Ясны сийрэгжилт
- Ясны уйланхай (bone cyst).
Болзошгүй учир шалтгаанууд (PCC, патогенез):
- Дархлаа суларсан
- Арьс зүсэгдсэн, шалбарсан
- Мал, амьтантай харьцаж ажилладаг
- Түүхий сүү, цагаан идээ, элэг, мах хэрэглэх
- Гэр бүлийн удамшил зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд:Сармис, сонгино байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS):Бруцеллёзын эмчилгээ, сувилгаа нь цус, тунгалгын эд эс, судал, бөөр, гэдэс цэвэршүүлэх, бруселлийн нян устгах /антибиотек/, аминдэмжүүлэх, харшил намжаах, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.
Үндсэн эмчилгээ нь антибиотек /Пенициллин, Олеандомицин, Бициллин-5, Тетрациклин, Эритромицин гэх мэт/ бна. Биеийн байдлаас хамаарч 7-10 хоног ууна. Хэт удаан уувал мөөгөнцөр үүсэх магадлалтай. Хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөнө.
Ваннанд орно: 1кг далайн давсыг 100л 40 хэмийн усанд 10-20 минут хийж орно. Нарсны шилмүүстэй ваннанд орж болно.
Мацаг барина. 2-5 хоног зөвхөн хүнсний ногооны шүүс /лууван, хулуу, шинцай/ ууж, оройдоо өдөр бүр клизм тавина.
Өдрийн дэглэм сайн баримтлах, эмчилгээний дасгал, биеийн тамир хийх, спортоор хичээллэх, иллэг хийх, ваннанд орох хэрэгтэй.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: “С” аминдэм, саахар, салатны навч, яншуй.
Эх үүсвэр:
http://bezboly.ru/view/2203/36
https://www.homehaturalcures.com/brucellosis-home-rtemedy-natural-cures/