Нарсны холтос
Scotch Pine Bark (english)
Сосновая кора (ру́сский)
Pinus sylvestris (latīna)
Шим тус: ам, буйлны үрэсвэл /уухын сацуу өдөрт 5-8 удаа зайлна/, хуурайшсан арьстай унжиж суларсан хөхөө гоё болгох /алтантовч, далдуу модны цэцэгтэй хавсарч бигнvvр тавина/, агаар, орчны бохирдол /нохойн хошуутай хавсарч ууна/, астма, хамрын шуухитнаа, чийг бам /scurvy/, хөл, шагайны хаван, зүрхний хэмнэл жич агших /extrasystolia: хугацаанаасаа өмнө агших: нарсны шилмүүстэй хавсарч ууна/, судас тостон хатуурах, хураагуур судасны цүлхэн, саажилт /stroke victims/ болон тархинд цус харвсаны дараах сувилал, үе мөч өвдөх, ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдар, яс хэврэгших /ялангуяа өвдөгнийх/-д хэрэглэнэ.
Цэр ховхлох, цусны эргэлт, ой ухаан сайжруулах, хорт хавдарыг эсэргүүцэх /anti-oxidant properties/, арьсыг зөөлрүүлэх үндсэн үйлдэлтэй.
Арга: ½-1 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж 1 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 50-70 мл-аар 2-3 удаа ууна. Зөгийн бал, жимс, “С” аминдэм, нимбэгний шүүсээр амталж болно. Бөөрний түүдгэнцрийн үрэвсэл, архаг дутагдал, жирэмсэн, хөхүүл болон цусан дах саахрын хэмжээ өөрчлөгдсөн үед эмчтэйгээ зөвлөлдөнө. Нэг удаагийн сувилгаа: 14 хоног. Завсарлага: 10 хоног. Идээшмэлийн өнгө: улаан хүрэн, амт: үл ялиг гашуувтар, үнэр: ойн нарсны давирхай үе үе үнэртэнэ.
Эмийн үйлдэл
- Арьсанд өнгө зүс оруулах (гоо сайхан)
- Залуужуулах (бие, сэтгэл, арьс хөгшрөлтийг удаашруулах)
- Цусны эргэлтийг сайжруулах
- Цэр ховхлох