Kidney Shrinkage

Бөөр жижигрэх, хатингарших (монгол)
Сморщенная почка (ру́сский)

Эрүүл бөөрний хэвийн овор хэмжээ 10-12см бна.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS): Бөөрний бичил шүүлтүүрийн нэвчимтгий чанар /glomerular permeability/ нэмэгдэх. 

Хоол унд: Энэ үед давс багатай, өөхтос багатай, кали багатай хоол унд хэрэглэнэ. Хоол унд нь эмчилгээний чухал хэсэг болж өгөх ёстой. Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна.

Өөхгүй цул мах, сүү, тахиа, хүрэн манжин, маалингын үр, тос /6 сар иднэ/, анисны жимс, цангис жимсний шүүс, нохойн хошуу, үхрийн нүд, бүйлс зэрэг жимс, хүнсний ногоо, сармис, сонгино идэж байвал сайн.

Аминдэм, эрдэс бодис: Кальци, маалингын эсвэл тэмээлжийн тос, загасны тос, “С”, “А”, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж(Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь бөөрний цусан хангамжийг сайжруулах, бөөрний үрэвслийг намжаах, бүдүүн гэдэсээ цэвэршүүлэхэд чиглэнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спорт, йога, бясалгалаар хичээллэх хэрэгтэй. Өдөрт ядахдаа 30 минутын дасгал хийнэ. Ургамлын халуун ваннанд сууж болно. /хусны навч, сөөгөн боролзгоно гэх мэт/

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

References

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).