Sodium

Хужир (монгол)
Сода природная (ру́сский)

Хужир
/Тосон Дарьганга байгалийн хужир, амны хужир/
Natural Sodium
Природная пищевая сода

Шим тус: Үтрээний мөөгөнцөр /йодтой хавсран утна/, өтгөн хатах, цусанд кали дутагдах, аспирин, тайвшруулагч эмийн хордлого тайлах, шавьж хорхойнд хазуулах /шавшина/, цистит, цээж хорсох, хоолой өвдөх, сөөх, паржигнах /зайлна/, шүд гялалзуулах /нимбэгний шүүстэй хавсарч шүдээ угаана/, үс өнгө оруулахад хэрэглэнэ.

Цус харвалтаас сэргийлах үйлдэлтэй. Шээс, бэлгийн замыг цэвэршүүлнэ.
Хөрөнгөний оронд хэрэглэж болно.
Арга: ¼-1/2 цайны халбагыг 1 аяга буцалсан усанд хийхээр тооцож өдөрт 80 мл-аар 2-3 удаа ууна. Сүүтэй цайнд хийж болно. Кальцийн бэлдмэл ууж байгаа үед зохимжгүй.

Гайморитад өгөх зөвлөлгөө: 1 аяга буцалсан усанд ½ цайны халбага давс, чимх хужир, 3-4 дусал йод, 3 цайны халбага хумсанцэцгийн хандмал хийнэ. Хамраараа татаж өглөө, оройдоо угаана. Зөгийн балыг зууннастны шүүсэнд 1:1 харьцаагар хольж хөвөнд шингээж 2 хамартаа шургуулна. Яг энэ үед хамар духан тушаа хэсэгт жижиг ууттай халуун давс тавина. Шургуулсан хөвөн, тавьсан давсаа 10 минутын дараа авч хаяад унтана.

Actions

Remedial property

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).