Хүнцэл
Coltsfoot Leaf (english)
Наземная часть мать-и-мачехи обыкновенной (ру́сский)
Folia Tussilaginis farfarae (latīna)
Хүнцэлийн навч
Шим тус: Диатез, намарс, шарх /угааж шавшина/, ангина /дангаар буюу бөөрөлзгөнийн навчаар утах буюу зайлна/, ханиад томуу /дангаар буюу далдуу модны цэцэг эсвэл хайлаасны холтостой хавсарч ууна/, уушгины сүрьеэ, хоолойны мах, архаг бронхит, зальгуур, төвөнхийн үрэвсэл, астма, амьсгалын доод замын эрхтэн, цээжээр хөндүүрлэх /chest congestion/, усан хаван, ходоодны үрэвсэл, ХХШ-нд хэрэглэнэ.
Үйлдэл: Нян устгах, үрэвсэл дарах, ариутгах, цэр ховхлох, халуун бууруулах, хөлөргөх эмзүйн үндсэн үйлдэлтэй.
Арга: 1-2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун ус эсвэл сүүнд хийж, 15-40 минут идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар хоолны үеэр 2 удаа ууна. Нэг удаагийн сувилгаа: 7-10 хоног. Завсарлага: 7 хоног.
Хоолойн маханд хамрын нэг нүхэнд 2 дуслаар өдөрт 5-6 удаа дусаана. Эсвэл хандаа сонгинын шүүс, улаан дарстай адил тэнцүү хольж, өдөрт 1 хоолны халбагаар 3 удаа 3 хоолны халбага усаар даруулж ууна. Хамар, намрайгаа угаана.