Эгэл гоньд
Caraway Fruits (english)
Семена тмина обыкновенного (ру́сский)
Carvi fructus (latīna)
/үр/
Шим тус: Залигуур хоолойн үрэвсэл, салдаггүй ханиад, бронхит, хамрын шуухнитнаа, хоолой өвдөх /уухын сацуу зайлна/, арьсны мөөгөнцөр /Mycosis/, нүд бүрэлзэх, хараа муудах, шамбарам /уухын сацуу угааж шавшина/, уушгины хальсны үрэвсэл, усан хаван, цус багадалт, сэтгэцийн бухимдал бүхий өвчин /Neurosis/, хэрлэг, сарын юм алга болох, бөөлжис цутгах, ХГЗ-ын хямрал /Dyspeptic complaints/, хорт хавдар, гэдэс дүүрэх, элэг, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, цөсний хүүдий, нойр ба түрүү булчирхайны үрэвсэл, өтгөн хатахад хэрэглэнэ.
Үйлдэл: Гэдэс дүүрэхийг зогсоох /carminative/, хеликобактер пилори устгах, цөс хөөх, харшил намдаах, үрэвсэл дарах, агчилт тавиулах, нян, мөөгөнцөр устгах /Candidicide, Fungicide/, нүд угааж цэвэршүүлэх /Collyrium/, шээс туух, цэр ховхлох, эхийн сүү саамшуулах /Lactagogue/ эмийн үндсэн үйлдэлтэй.
Эмийн үйлдэл
- Биеийн шингэнийг шүлтжүүлэх (хүчиллэгийг саармагжуулах ө.х. хүчиллэг ихдэх эмгэг)
- Нүдний хараа сайжруулах
- Үрэвсэл дарах
- Хеликобактер пилори нянгийн халдвар
- Хоолны шингэцийг сайжруулах
- Хумсны мөөгөнцөр
- Цөс хөөх
- Цэр ховхлох
- Шимэгч гадагшлуулах
- Шээс туух
- Элэг цэвэршүүлэх (элэг бохирдсон)
- Эхийн сүү саамшуулах