Echinococcosis of the liver
Элэгний уйланхай (монгол)
Кисты печени (ру́сский)
Echinococcus-ийн шимэгч нь голдуу элэг /тохиолдлын 75%/, уушги, бөөр, дэлүү, тархинд тархаж байрладаг.
Удаан хугацаанд шинж тэмдэггүй явж болдог.
Үндсэн зовиур шинж тэмдэг, зовиур (PCSS):
- Хэвлийгөөр өвдөх, дүүрэх
- Элэг томрох
- Бие шарлах /уйланхай томорч цөсний сувгийг дарна/
- Турах
- Ядрах
- Цус багадалт
- Шим тэжээлийн дутагдал /шимэгч нь иднэ/
- Халуурах, дагжиж чичрэх зэрэг болой.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):
- Нохой, муур зэрэг амьтны савханцар шимэгчээс үүсдэг (Echinococcus genus: E. granulosus, E. multilocularis, E. vogeli.)
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.
Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.
Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.
Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.
Эх үүсвэр:
- https://en.wikipedia.org/wiki/Echinococcosis
- https://www.healthline.com/health/echinococcus
- https://www.liverdoctor.com/liver-problems/hydatid-cysts-of-the-liver/