Motor Tics

Нүдээ анивчах (монгол)
Нервные тики (ру́сский)
Conditiones (latīna)

Нүдээ анивчах нь ауто дархлааны өвчин бөгөөд хэрлэг, ангинаас үүдэлтэй байх магадлалтай. Тавансалаатай дараах цомог ууж болно. Үүнд тавансалааны навч, цийрийн үр 3:1 харьцаагаар орно. 1 цайны халбагыг 1 аяга усанд хийж зөөлөн гал дээр 10 минут буцалгаад идээшүүлж шүүнэ. Өдөрт 2-3 хоолны халбагаар хоолноос өмнө 3 удаа ууна. Зөгийн бал, нимбэгээр амтална.

Жин тавина. Нугын шимтэглэй эсвэл ногоон цайны навч эсвэл алтантовчийн цэцэг эсвэл зөгийн балаар өдөрт 3-5 удаа жин тавина.   

http://knigavracha.ru/lechenie-nervnoj-sistemy/lechenie-nervnogo-tika-narodnymi-sredstvami.html

Хоол унд

 

Хоолныхоо цэст магни агуулсан хоол унд оруулна. Үүнд самар, шар буурцаг, хар нэрс, үхрийн нүдний жимс, улаан загас, хүрэн манжин, сонгино, таримал гоньд, яншуй, тарвас зэргийг нэрлэж болох юм.

 

Аль болох татгалзах зүйлс:

 

Өтгөн кофе, ногоон цай, кока кола ундаа.

 

Дараах дасгалыг хийж болно. Хэвтэж буюу сууж байгаад нүдээ анина. “Ы” үсэг хэлнэ. Энэ үедээ хацар, шанаа, духаар борооны ус даган ургаж байна гэж бодох хэрэгтэй. Мөн энэ бороо нь  намайг угааж, дулаацуулж, булчин бүрийг амрааж бна гэж бодож, төсөөлөх хэрэгтэй. Ийн 5-7 минутын дараа анивчах нь намдана.

http://medpro.com.ua/kak-izbavitsya-ot-nervnogo-tika.html

Оройдоо далайн давстай ваннанд орно.

 

Дараах ургамлаас ууж болно. Үүнд:

 

Долоогонын үр жимс

Алтантовчийн цэцэг

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).