Өсөлтийн дааврын дутагдал
Growth hormone deficiency (english)
Дефицит гормона роста (ру́сский)
Defectum incrementum hormone (latīna)
Дотоод шүүрлийн булчирхайнууд даавар /химийн элч/ гаргах бөгөөд тэр нь тухайн булчирхайнаас цусанд очиж биеийн өөр эрхтэн, эд эст хүрдэг.
Өсөлтийн дааврын дутагдал (growth hormone deficiency /GHD/)нь хүүхэд ч, том хүнд ч тохиолдоно. Энэ дааврыг өнчин тархи гаргадаг. Сонирхуулахад, энэхүү өнчин тархи нь 7 төрлийн даавар ялгаруулаг бөгөөд тэдгээрийн нэг нь өсөлтийн даавар юм.
Ихэнхи даавар унтаж байхад гардаг. Өсөлтийн дааврын дутагдалтай хүүхэд бараг өсөхгүй эсвэл маш бага /very shallow/ өснө. Гол нь бусад хүүхдээс бага, залуу балчир харагддаг. Бэлгийн боловсрол оройтно.
Өсөлтийн даавар орлуулах эм нь зарим хүүхдэд таардаггүй.
Өсөлтийн дааврыг ялгаруулах байгалийн арга бол дасгал хөдөлгөөн юм. Долоо хоногт 3 удаа дасгал хийх ёстой. Унтахдаа нүдэнд маск хийж унтаж байх нь чухал аж.
Байгалийн амин хүчил /L’Arginine/ ууна.
В-3 аминдэм ууна. Хүүхдэд цайрын бэлдмэл уулгаж болно. Дараах ургамал цайр агуулсан байдагийг анхааралдаа авах хэрэгтэй: Цагаан будааны хальсны болон усан үзмийн тос, гүнжидийн үр, тос, толгодын бударгана, задь, сархиаг мөөг, сагадай, мах, өндөг сүү, далайн хоол, хошуу тарианы нэвс.
Тэнцвэртэй хоол идэж байх хэрэгтэй. /40% нүүрсус, 30% уураг, 30% өөх тос/ Үүнд: жимс, ногоо, үр тариа, самар, үр , загас, гахайн мах орж бна. Ус сайн уух ёстой.
Дараах ургамлаас ууж болно. Үүнд:
Чирэг, хүн орхоодой.