Хоолойн дээр юм торох
Globus hystericus (english)
Истерический комок (ру́сский)
Globus hystericus (latīna)
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь тайвшруулах, стресс намжаах, сайхан унтаж амрахад чиглэгдэнэ.
Эфирийн тостой ваннанд орох, иллэг массаж хийх, орон байраа агааржуулах, исгэсэн алимын шүүс эсвэл далайн давсаар хоолойгоо зайлах, загас, далайн байцаа зэрэг йод агуулсан хоол, өндөг, төмс, бууцай хэрэглэхийг зөвлөнө.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс
- Архаг стресс
- Бамбай булчирхайны бахлуур
- Бамбай булчирхайны дааврын дутагдал (ББДД)
- Бамбай булчирхайны дааврын илүүдэл (ББДИ)
- Дархлааны шалтгаант бамбайн Хашимото үрэвсэл
- Мэдрэл сульдлын хамшинж (МСХШ)
- Мэдрэлийн ядаргаа
- Санаа дагаж өвдөх
- Сөргөө
- Стрессийн шалтгаант сэтгэцийн өвчин (СШСӨ)
- Сэтгэл гутрал
- Сэтгэл зовнил
- Сэтгэлээр унах, сэтгэл гонсойх
- Хоолойны ангина
- Хорт хавдар
- Эм ууж эсвэл тариа хийлгэж байгаа (эмийн гаж нөлөө)
- Ясны шохойжилт