Цусны бүлгээр шинжэх нь
Эрүүл мэндийн шинжлэх ухаан өндөр хөгжиж хүнд 4 үндсэн цусны бүлэг байдгийг тогтоосон байна. Энэ бүлгүүд нь манайхны ярьдагаар цусны 1 дүгээр бүлэг буюу О (I), хоёрдугаар бүлэг буюу A (II), гуравдугаар бүлэг буюу B (III), дөрөвдүгээр бүлэг буюу AB (IV) юм.
Хүмүүсийн цусны бүлэг нь тухайн хүний биеийн ба эрүүл мэндийн онцлог, ой ухаан, хоол унд, зан үйл, авьяас бэлэг, амжилт бүтээл, сул тал зэрэг олон үйл ажиллагааны ерөнхий хандлагыг илэрхийлдэг болохыг эрдэмтэд, судлаачид тогтоосон байна.
Та энэ удаа манай сайтанд хандсанаар танд ямар ургамал зохих, эс нийцэх, эрүүл мэндийн бусад зөвлөмжийг хүлээн авах болно.
Түүнчлэн одон орон судлаачид, эмч, зурхайчид, сэтгэлзүйчид нар, сар, дэлхийн сав шимийн ертөнц нь хүний биетэй тэр тусмаа хүний хүйс, төрсөн гарагтай ямар нэгэн хүйн холбоотой байдагийг судалж байна. Тухайлбал, матрын ордонд төрсөн бол тухайн хүн ямар авьяас бэлэгтэй, эрүүл мэндийн ямар онцлогтой байдаг зэрэг ерөнхий чиг хандлагатай байдгийг мэдэж болох юм.
Эдгээрийг мэдсэнээр танд сонирхолтой төдийгүй сургамжтай байх болно. Цаашдаа хэрэглэгчдийн хүсэлтээр холбогдох нэмэлт өөрчлөлт, баяжуулалтыг тухай бүр нь хийж байх болно.
O (I) – “Анчид”
Танд хамгийн тохиромжтой зарим ургамал: Сарнай, баширцэцэг /cloves/, ногоон цай, хумсанцэцэг, халгай, чихэр өвс, багваахай, розмарин, баавгайн идээ, хөдөөний шивлээ, уутан хальст улаан чинжүү, цагаан гаа, далдуу модны цэцэг /linden flower/, яншуй, батраш, нохойн хошуу, хайлаас, ногоон гоньд, алтантовч, хүн орхоодой, долоогонын үр жимсийг өдөр дутам хэрэглэхийг хичээ.
Зайлсхийвэл зохих зарим зүйлс: Алтанцэгцүүхэй, гүзээлзгэнийн навч, хар цай, элдэв цуу, кетчуп, архи.
Зөвлөмж:
- Хэт ядрахгүй байх. Сэтгэл санаа /оюун санаа буюу сүнсэн бие/, бие махбодын хооронд уялдаа холбоос байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.
- Танд уйтгартай нэг төрлийн ажил зохихгүй.
- Тайвшруулагч эм, архи, тамхи, чихэрээ хаяхыг оролд.
- Амарч сур. Шувуу жиргэх, ус шоржигнохыг сонсох, наранд шарах, элсэн дээр хэвтэх зэргээр амарч сурах хэрэгтэй бна.
- Өөрийгөө хэт ихээр бүү дарамтал, өөрөөр хэлбэл бүү яар. Бүү агд. Биеэ хэт ихээр бүү шар, халаа. Таны биед асар их энерги байна шүү.
A (II) – “Тариачид”
Танд хамгийн тохиромжтой зарим ургамал, эрдэс: Далдуу модны цэцэг /linden flower/, сарнай, дэгд, зоосонцэцэг, ногоон цай, хүн орхоодой, алтанцэгцүүхэй, цагаан бургас, цагаан гаа, хумсанцэцэг, могойн үндэс (echinacia), ишгэн шаваг /эстрагон/, багваахай, баавгайн идээ, царгас, алтантовч, нохойн хошуу, хайлаас, бамбайн үндэс, хунчир, сармис, бадарцэцэг (basil), цайр.
Зайлсхийвэл зохих зарим зүйлс: Уутан хальст улаан чинжүү, улаан хошоонгор, гишүүнэ, гаазтай ундаа, элдэв цуу, кетчуп, тамхи, архи, хар цай.
Зөвлөмж:
- Сайтар зажилж ид, ходоодны хүчиллэгээ багасга. Зүрхний өвчин, хорт хавдараас сэргийлсэн төлөвлөгөө гарга.
- Таргалах хэрэггүй. Хугацаа дууссан юм идэхгүй байх, эрт унтаж бай.
- Хэт их дуу чимээ, эвгүй юмнаас хол бай. Хурц үнэртэн танд зохихгүй. Муурхай телевиз кино бүү үз, болж өгвөл даарахгүй бас халууцахгүй бай.
- Аль болох стрессээс хол байхыг хичээ. Та багаар ажиллах чадвартай шүү. Үүнийгээ эрхэм болго. Та зорилготой, мэргэн ухаантай, карьерт дэвшин ажиллах чадвартай, юу хүссэнээ хийж чадна шүү. Үүнийг бүү март.
B (III) – “Нүүдэлчид”
Танд хамгийн тохиромжтой зарим ургамал, аминдэм: Хүрэн манжин, сарнай, хумсанцэцэг, цангис, хотой, мугваа, розмарин, зоосонцэцэг, сахалины бөөрөлзгөнийн навч, цагаан гаа, хүн орхоодой, чихэр өвс, яншуй, батраш, нохойн хошуу, бадарцэцэг (basil), “С”, “В” аминдэм, цайр өдөр дутам хэрэглэхийг хичээ.
Зайлсхийвэл зохих зарим зүйлс: Дэгд, далдуу модны цэцэг (linden flower), халгай, улаан хошоонгор, гишүүнэ, сэндэн /александрийн навч/, царсан гүүн хөх, өөх тос, туурам, кетчуп, сибирь тошлогны жимс, архи, хийжүүлсэн ундаа.
Зөвлөмж:
- Уушигны үрэвсэл болтол хүндэрч магадгүйг анхаарах, хэт ихээр бүү ид, байнгын хөдөлгөөнд бай.
- Хамт олонтой, найзтай бол. Өөрийнхөө хөрш, бусад найз нартайгаа холбоотой байх тийм юмыг ол. Наслалтын улмаар ой санамж муудах магадлалтай тул үгийн сүлжээ, таавар, шинэ мэдлэг, гадаад хэл сур.
- Нэг юм ажилтгүй болоход амархан сэтгэлээ засч чаддаг. Харилцан мэдээлэл солилцдог ажил таны төрөлхийн авъяас болой. Та стандартын бус сэтгэлгээтэй, бүтээлч нэгэн тул эдгээрээ давуу тал болгож ашиглавал амжилт хамар дор чинь байгаа шүү.
AB (IV) – “Оньсого”
Танд хамгийн тохиромжтой зарим ургамал, аминдэм: Хошуу тариа, ногоон цай, цагаан гаа, цангис, зоосонцэцэг, хүн орхоодой, хуажуу /кориандр/, цоохор майлз, ганга, сармис, мугваа, царгас, алтантовч, могойн үндэс (echinacia), чихэр өвс, нохойн хошууны үр жимс, гүзээлзгэнэ /навч/, хунчир, алтангагнуур, ургамлын гаралтай өөх тос, баширцэцэг (cloves), шар гаа /куркума/, “А”, “E” аминдэм өдөр дутам хэрэглэхийг хичээ.
Зайлсхийвэл зохих зарим зүйлс: Далдуу модны цэцэг (linden flower), улаан хошоонгор, гишүүнэ, туурам, александрийн навч /сенна/, царсан гүүн хөх, сибирь тошлогны жимс, кетчуп, саахар, архи, хар цай, хийжүүлсэн ундаа.
Зөвлөмж: Бусад хүмүүстэй бүү атаарх, бүү өрсөлд. Хэт тансаг юманд бүү тэмүүл, хэтэрхий яарч сандарахгүйн тулд Та өдрийн төлөвлөгөөтэй бай. Амьдралынхаа хэв шинжийг алгуураар өөрчил. Дархлаандаа өнөөдрөөс анхаарч яв. Ямар нэг спорт эсвэл хооббий, найз нөхөдтэй бол. Өдөр бүр хийх юмаа нүдэндээ төлөөлж сур. Аль болох ганцаараа байхаас зайлсхий. Зорилго, төлөвлөгөөтэй жигд ажиллавал амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй бай. Танд эхээс заяасан олон талын авъяас бий. Эдгээрээ үйлдэл болговол танд гайхалтай давуу тал үүснэ.