Sun Allergу

Нарны харшил (монгол)
Аллергия на солнце (ру́сский)

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Арьс хуурайшиж, улайж, халуу оргих, загатнах, хавдах, улаанаар туурах, жижиг гүвдрүү /bumps or tiny papules/ үүсэх, цэвэрүүтэх
  • Чонын хөрвөш үүсэх
  • Арьс хавагнах
  • Арьсны үрэвсэл зэрэг болой.

Дараах хүндрэл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):

  • Үрчлээс
  • Бронхоспазм
  • ЦДБ
  • Ухаан алдах
  • Арьсны хорт хавдар үүсэх зэрэг болой.

Яг үндсэн шалтгаан нь тогтоогдоогүй.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • ХГЗ өнгөргүй болсон
  • Элэг, цөс, бөөр бохирдсон
  • БДБС
  • Дотоод шүрлийн дааврын тэнцвэр алдагдах
  • Жирэмсэн үеийн дааврын тэнцвэр алдагдах
  • Дархлаа суларсан
  • Зарим төрлийн эм уусан /шээс туугч эм, антибиотек, чихрийн шижингийн эм/
  • Зарим гоосайхны бүтээгдэхүүн
  • Бодисын солилцооны алдагдал зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Зөвхөн органик бүтээгдэхүүн хэрэглэнэ. Тухайлбал, мах, өндөг, улаан лооль, жимс, хүнсний ногоо, сагамхай загасны элэгний тос, оливийн тос /халаахгүйгээр шахаж гаргасан тос, наргил модны тос, цөцгийн тос гэх мэт.

Исгэсэн хоол /гэрийн тараг, квас, кимчи, ингэний хоормог, исгэсэн алимны шүүс/, ус ихээр ууна.

Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А” /лууван, бууцай, гүйлс, хүнсний ногоон ногоогэх мэт/, “Д-3” аминдэм /өдөрт 2000 ОУН ууна/, загасны тос.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь ХГЗ-д өнгөр тогтоох, элэг, бөөрөө цэвэршүүлэх /журамлах, цэгцлэх/, үрэвсэл дарах, харшил намжаах, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.

Хошуу тарианы каашаар эсвэл сонгинын коктейлиор эсвэл үл ялиг давтсан байцааны навчаар хүйтэн жин тавина. Царвангийн хандаар угааж шавшина.

Геркулесны ванна: 500г хошуу тарианы нэвсийг 500мл буцлам халуун усанд хийж, 1 цаг идээшүүлээд ваннандааюүлж орно. Долоо хоногт 2-3 удаа орно.

Халуун ванна: Дараах ургамлын аль нэгийг эсвэл 2-3 ургамлыг чанаж ваннанд юүлж ээлжлэн орно. Үүнд: Хусны нахиа, навч, нохойн хошууны навч, нарсны шилмүүс, шүүдэргэнэ, батраш, нигүүрс, тавансалаа, алтантовч, маралзгана, төлөгч өвстэй ваннанд хавар, зундаа гар, хөл, нүүрээ дүрдэг аж. Хоёр жилийн турш дүрээд нарны харшил бүрэн эдгэрсэн орос түүх байдаг аж.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Азотын нэгдэл /тухайлбал, хиам/, хурц амтлагчид, нөөшлөгчтэй хоол, саахар, хиймэл чихэр оруулагч, өнгө оруулагч, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, хэт боловсруулсан хоол, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Үнэртэй ус, үнэрт тосыг хэрэглэхгүй байх.

Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий.

Эх үүсвэр:

http://nmed.org/allergiya-na-solnce-lechenie.html

Possible common causes

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).