Тархины судасны цүлхэн
Cerebral aneurysm (english)
Церебральный аневризм (ру́сский)
Cerebri aneurysmate (latīna)
Энэ өвчний үед цусны даралтаа ихэсгэхгүй байх, холестеринээ нэмэх, стресст орохоос аль болох зайлсхийх хэрэгтэй.
Судасны ханыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарах хэрэгтэй. Яваандаа агшиж жижигрэх тал бий.
Дараах ургамал ууж болно. Үүнд:
Долоогоно
Сөөгөн боролзгоно
Үхрийн нүдний навч
Сөд
“С” аминдэм
Хус
Сахалины бөөрөлзгөнийн навчис
Хар үрт тэсийн жимс
Далайн байцаа
Хунчир
Лууны сарвуу буюу ташуур өвс
Улаан хошоонгор
Бадарцэцэг
Шинэсний цомог
Япон лидэрийн үр
Дараах хоол хүнс хэрэглэхийг эрхэмлэх:
Бүхэл үрийн үр тариа, арвай, хошуу тариа, хөх тариа, вандуй, шар буурцаг, туна ба яргай загас, интоор, алим, жүржийн жимс, улаан лооль, бууцай, гичний навчис, хар перец.
Дараах зүйлээс аль болох татгалзах:
Өөх тос, сүү, шарсан хоол, ногоон цай, кофе, аспирин зэрэг цус шингэрүүлэгч эм, эфедрин /зээргэнэ/, хүнд юм өргөх.