Typhoid fever
Сальмонелла буюу балнад нян (монгол)
Брюшной тиф (ру́сский)
Salmonella typhi (latīna)
Үндсэн шинж тэмдэг, зовиур (PCSS):
- Халуурах /39 хэм хүртэл/
- Хордлого авах
- Уурлаж цухалдах
- Амархан ядрах, бие сулрах
- Бие эвгүй оргих /общее недомогание/
- Арьсан дээр юм туурах
- Дэлүү томрох
- Элэг томрох
- Нян цусандаа орох /бактериемия/
- Нарийн гэдэс үрэвсэж, гэдэсний доод хэсгээр тунгалгын эд эс гэмтэх
- Мэдрэлийн хямрал
- Толгой өвдөх
- Хоолонд дургүй болох
- Чихүүцэж даарах, дагжиж чичрэх /Познабливание буюу Озноб/
- Цөсний хүүдийн үрэвсэл /при локализованных инфекциях/ зэрэг болой.
Эмчлүүлэхгүй удвал дараах өвчлөл, сөрөг үр дагавар үүсэх магадлалтай (Possible Common Complications and Sequelae, PCCS):
- Удамшлын дархлааны дутагдалтай нөхцөлд яс, дэлүү, элэг гэмтэж байнгын тээгч болох
- Гэдэс цоорох (перфорация кишечника)
- Хэвлийн хөндийн үрэвсэл (перитонит)
- Гэдэснээс цус алдах зэрэг аж.
Болзошгүй учир шалтгаанууд, эрсдэлт хүчин зүйлс (PCC, патогенез):
- Дархлаа суларсан
- Үхэр, гахайнаас халдварласан
- Муудсан хоол унд, ус
- Өвчтөний ялгадас, ялаа зэрэг болой.
Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.
Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy–TS): Эмчилгээ, сувилгаа нь нян устгах, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.
Эдгэрэх хугацааны хувьд 2-4 долоо хоног байна.
Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх.
Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.
Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.
Эх үүсвэр:
- http://med-look.ru/rozhistoe-vospalenie-nogi-simptomy-lechenie-profilaktika.html#hcq=dhAoQHp
- http://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603
- http://www.medovo.ru/14.php