Zucchini
Хурган гуа (монгол)
Кабачок цуккини (ру́сский)
Cucurbita pepo (latīna)
Хурган гуа /хурган хулуу/-г тарих
“Фараон”, “Куанд” сортын хурган гуа тарих аргыг танд танилцуулж байна.
Эрт ургацын ногоо юм. Наранд дуртай. Ганд харьцангуй тэсвэртэй.
Бордох нь: 1 м2 талбайд 8-10 кг шим бордоо, 60-80г үнс хийнэ.
Арчилгаа: Гэрэл нэврүүлэх материалаар хучиж өгвөл хөрсний дулаан нэмэгдэж, өсөлт нь мэдэгдэхүйц сайжирна. Хогийн ургамлыг үе үе /регуляная прополка/ түүнэ. Хадгалалт муу даана.
Хийх ажилбар:
Үүр хоорондын зай: 70см
Мөр /эгнээ/ хоорондын зай: 70см
Нэг үүрэнд байх үр: 2-3ш
Тарих гүн: 2см
Үр бэлтгэх: Үрийг марганецийн 1%-ын уусмалаар ариутгаж, дэвтээнэ.
Услах усны хэрэглээ: Долоо хоногт 1 хурган гуаг 7-8 л усаар услана. Жимслэх үеэс усалгааг нэмэгдүүлнэ.
Байгалийн бордооны төрөл: Бууц, сангас, үнс
Ургац хураах хугацаа: Соёлсноос хойш 40-60 хоногт хэрэглээний болц гүйцнэ.
Өмнөгч: Төмс, байцаа, манжин, шар лууван, буурцагт ногоо.
Хурган гуаг ургаад эхлэхээр нь хайчилж тайраад томоохон сайн ургасан нэг л хурган гуаг нэг үүр /лунка/-энд үлдээнэ.