Амьдралыг аврагч амтлагчууд (ном)
“Spices to the Rescue” by Hanna Kroeger (book) (english)
Амьдралын салшгүй чухал хэсэг болох хоол хүнс, амтлагчууд нь хүн төрөлхтний соёл иргэншлийг олон талаар тодорхойлно. Сармис, зэрлэг хахууна хоёр үгүйсгэхийн аргагүй италынх ба цагаан гаа, савх хоёр дотнын найзууд болж шар гаа, энэтхэгийн пийнаа хөгжим хоёр унаган байгалаар холбогдсон юм. Европ, Ази, Африк, Америк тивүүдийн хоорондох агуу их эрэл хайгуул нь шинэ төрлийн амтлагч, хоол хүнсийг улам дэлгэрүүлсэн билээ. Өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг амтлагчуудаар хооллох, элдэв эмгэгийг илааршуулах увидсыг философчид өндрөөр үнэлсэн байна.
“Амьдралыг аврагч амтлагчууд” хэмээх энэхүү ном нь таны гал тогооноос олж болох анхны тусламж юм. Номонд орсон зөвлөмжүүд нь эмэг эхээс уламжлагдан ирсэн, өдөр тутмын хэрэглээнд ашиглахад тохиромжтой үнэт зүйлс билээ. Түүнчлэн өдөр тутмын эрүүл мэндэд амтлагчууд яаж нөлөөлдөг тухай буюу хоол хүнсэнд тэдгээрийг хэрхэн хэрэглэх хялбар аргуудыг зөвлөсөн болно. Та энэхүү номыг өөрийнхөө гал тогооны өрөөнд амтлагчуудынхаа хажууд хадгалахыг хичээгээрэй.
Бид амтлагчуудыг хоол хүнсний гоо сайхны хувьд нь мэдэх боловч энэ удаа тэдгээрийн анагаах увидсыг хөндлөө. “Амьдралыг аврагч амтлагчууд” ном нь цаг хугацаагаар шалгагдсан амтлагчуудын түүхэн сонирхолтой хэрэглээг агуулж, эдгээр амтлагчууд нь яагаад таны эрүүл мэндийн үнэт зүйлс болдог тухай өгүүлнэ.
Ханна Кроегер
Та уг номыг худалдах цэгүүдэд үзэж, авч болно:
- Бобус Сийдс
- Номын их дэлгүүр болон
- Номын 1-р дэлгүүр
- Аз хур номын дэлгүүр
- Номин УИД
- Д.Нацагдоржийн номын их дэлгүүр