Hemangioma

Элэгний цусан судгар (монгол)
Гемангиома печени (ру́сский)

Энэ нь хоргүй хавдар юм. Удаан хугацаанд шинж тэмдэг мэдэгддэггүй аж.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  •      Баруун хавирган тушаа газар өвдөх
  •      Элэг тэмтрэх үед томорсон байх
  •      Бөөлжис цутгах, бөөлжихзэрэг болой.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Удамшил
  • Эмэгтэйчүүдийн дааврын өөрчлөлт
  • Элэгэндээ механик гэмтэл, бэртэнгэ авсан зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлүүлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй бна. Эхний 14-21 хоног хөнгөн хоол, жимс, хүнсний ногоо тухайлбал, нимбэг, жүрж эсвэл тэдгээрийн шүүс, сармис байнга хэрэглэх хэрэгтэй. Хатаасан жимсээр компот хийж ууж байвал сайн.

Хүрэн манжин, хар чавга, далайн байцаа, үзэм, хушга, түүнчлэн арвай, хошуу тариа зэрэг бүхэл үрийн тариа, зөгийн бал, тослог багатай сүү, цагаан идээ, шар ус хэрэглэж, ус ихээр ууна. Идрээ, үхрийн нүдний навчийг цай шиг ууж болно.

Элэгний хор гадагшлуулах хоол хүнс /liver flushes/ хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, жигнэсэн болон жигнээгүй улаан лоольны эсвэл алимын шүүс 2 өдөр ууна гэх мэт.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, “А”, “С” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь элэг, цөсөө цэвэршүүлэх, дархлаа тэтгэхэд чиглэгдэнэ.

Өдрийн дэглэм сайн баримтлах, биеийн тамир хийх, спортоор хичээллэх хэрэгтэй. Болж өгвөл тайван амгалан байхыг хичээх. Элэг, цөсөө үе үе угааж цэвэршүүлж байх хэрэгтэй.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Хурц амтлагчид, талх, кофе, хар ба ногоон цай, саахар, туурам, даршилсан /pickled foods/, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, дарс, тамхи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, түргэн хоол, хар, улаан перец, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн.

Эмчилгээ, сувилгааны үед халуун ус, ваннанд орохгүй байх, ор дэвсгэр, хувийн хэрэглээний эд зүйлсийг хүмүүст хэрэглүүлэхгүй байх, хүний юмыг ч хэрэглэхгүй байхыг зөвлөнө.

Мах бага идэх хэрэгтэй. Уурлаж уцаарлах, стрессээс зайлсхий

Эх үүсвэр:

http://www.herbco.com/t-herbs-infection.aspx

http://med-look.ru/priznaki-rozhistogo-vospaleniya-lica-i-sposoby-lecheniya.html#hcq=JgYgXHp

http://edaplus.info/feeding-in-sickness/erysipelas.html

http://ndnr.com/botanical-medicine/botanical-management-of-streptococcal-infections-of-the-skin/

http://narodnaiamedicina.ru/kak-lechit-rozhu.html

http://med-look.ru/rozhistoe-vospalenie-nogi-simptomy-lechenie-profilaktika.html#hcq=dhAoQHp

http://www.healthy.net/health/article/healing_infections_without_antibiotics/603

http://www.medovo.ru/14.php

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).