Bladder Wall Thickening

Давсагны хана зузаарсан (монгол)
Утолщение стенок мочевого пузыря (ру́сский)

Эрүүл хүний давсагны ханын зузаан: 3-5мм, шээсний урсгал нь 14 мг/секунд, үлдэгдэл шээсний хэмжээ 50мл бна. Шээсээр бүрэн дүүрч байвал хана нь нимгэн байдаг аж.

Үндсэн зовиур шинж тэмдэг (PCSS):

  • Шээс булингартах, цустай гарах /blood streaks/
  • ойр ойрхон байнга шээх
  • шээснээс эвгүй үнэр үнэртэх
  • шээхэд өвдөх, халуу оргих гэнэт яаралтай шээс хүрэх, тэгээд шээхэд гарахгүй байх
  • шээсний дараа шээс үлдсэн юм шиг санагдах
  • халуурах
  • эмэгтэйчүүдийн хувьд голдуу хэвлийгээр өвдөх,
  • эрэгтэйчүүдийн хувьд ар нуруу, тааз, бүдүүн гэдэсний шувтрага, нурууны доод хэсгээр хүндрэх, өвдөх, хатгуулах
  • шээсэнд уураг илрэх шээсэн дэх цусны цагаан эсийн тоо нэмэгдэх
  • Цавиар өвдөх магадлалтай.

Болзошгүй учир шалтгаанууд (PCC):

  • Түрүү булчирхай томрох, түрүү булчирхайны сувагт чулуу үүсэх
  • бөөрний тэвшинцэр өргөжсөн /Гидронефроз/
  • Шээс, бэлгийн замын халдвар /ШБЗХ/-ын улмаас үрэвсэл үүсэх
  • давсаганд уутанцар үүсэх /Дивертикулы мочевого пузыря/
  • архаг цистит
  • шээсний сувагны архаг үрэвсэл
  • шээсний суваганд чулуу үүсэх
  • халуун орны шимэгчээр үүсгэгдсэн арьсны өвчин /Шистосомоз/
  • давсагны хана үрчийх
  • давсагны хорт хавдар
  • сүрьеэ
  • гэмтэл, бэртэнгээс үүдэж давсагны хүүдийд цус хурах
  • давсаганд шаврын зуурмаг мэт ямар нэг хольц үүсэх /взвесь в мочевом пузыре/
  • давсагны уйланхай зэрэг болой.

Дээрхи зовиур шинж тэмдэг, учир шалтгаануудаас аль нь танд хамаатай болохыг тогтоож, түүнийгээ эмчлэхийг зорих хэрэгтэй.

Хоол унд: Ер нь хоол болон амьдралын хэв шинжийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Хоолоо бага багаар олон удаа идэх хэрэгтэй. Цагаан будааны болон бусад үр тарианы кааш, хулуу, аарц, цул мах, тахиа, загасны мах, маалингын үр, тос /6 сар иднэ/, шош, вандуй, үр тариа, анис эсвэл цангис жимсний шүүс, нохойн хошуу, үхрийн нүд зэрэг жимс, хүнсний ногоо, сармис, сонгино идэж байвал сайн.

Аминдэм, эрдэс бодис: Цайр, загасны тос, “А”, “Е” аминдэм.

Сувиллын чанартай зөвлөмж (Treatment strategy-TS): Эмчилгээ, сувилгаа нь ШБЗХ-ыг устгах /антибиотек уух/, шээс туух, өвдөлт намжаах, бөөр, цус цэвэршүүлэх, үрэвсэл дарахад чиглэгдэж байвал зохино.

Бусадтай харьцуулахад хүн бүр оюун санаа, удамшил, сэтгэц, хүрээлэн буй орчин, нийгмийн гарлын хувьд давтагдашгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул зовиур эмгэгийг оношлох, эмчлэхдээ эдгээр хүчин зүйлийг харгалзаж үзнэ.

Зайлсхийвэл зохих зүйлс: Туурам, кофе, цай, хужир, өөх тостой хоол, даршилсан, утсан, шарсан, хуурсан махан хоол, архи, янз бүрийн чипс, лаазалсан хоол, зөгийн бал, саахар, түргэн хоол, торт, буудайн дээд гурил, түүгээр хийсэн бүтээгдэхүүн. Мах бага идэх хэрэгтэй. Стрессээс аль болох хол байх.

Эх үүсвэр:

Bladder Wall Thickening: Causes, Treatment for Thick Bladder Wall

http://urinaria.ru/puzyr/utolshhenie-stenok-mochevogo-puzyrya-prichiny.html

http://aginekolog.ru/zdorove/mochevoj-puzyr/utolshhenie-stenok-mochevogo-puzyrja-prichiny-lechenie.html

 

Possible common signs and symptoms

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).