Arachnoiditis

Тархины наалданги (монгол)
Церебральный арахноидит (ру́сский)

Тархины наалданги нь тархины эсвэл нурууны нугасны аалзан бүрхүүлийн үрэвсэл юм.

Шалтгаан: Цус харвалт, тархины үрэвсэл, гавлын дотоод даралт байнга их байснаас наалданги үүсч болно. Мэдрэлийн судас наалдаад ирэхээр цус гүйхгүй болох тал бий. Ханиад, улаан бурхан, хамрын хөндийн ба духны хөндийн идээт үрэвсэл, чихний идээт үрэвсэл зэрэг халдварт өвчин хүндрэх, аваар ослын гэмтэл зэрэг болно.

 

Үндсэн шинж тэмдэг: Толгой өвдөнө, эргэнэ. Бөөлжис цутгана. Огиулна. Нүдээ хөдөлгөхөд эмзэглэнэ. Тархины даралт нэмэгдэнэ. Ажлын чадамж буурна. Хараа, нойр муудна. Ихээр хөлөрнө. Цусны даралт хэлбэлзэнэ.

 

Хоол унд: Загас, ургамлын тос, чанасан төмс, байцаа, лууван, үхрийн нүд, чацарганын жимс, усан үзэм, хатаасан үзэм, хар талх, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, зөгийн бал, самар. Хоолыг бага багаар иднэ. Эмийн ургамал хэрэглэж байхыг зөвлөж бна.

 

Зайлсхийвэл зохих зүйлс: Архи, согтууруулах ундаа, хар цай, чихэр, кока кола, утсан хоол, кофеноос зайлсхийх хэрэгтэй. Болж өгвөл 19 цагаас хойш юм идэхгүй бай. Хэт ядрахгүй, даарахгүй байх. Химийн бэлдмэл аль болох хэрэглэхгүй байх.

Давс, саахар, махыг бага хэрэглэнэ.

 

Бусад зөвлөмж: Усанд сэлэх, ваннанд орох, өглөө болгох хүйтэн усаар эсвэл нойтон алчуураар арчиж байх. Мацаг барих. Агаарт сайн явах. Дасгал, хөдөлгөөн хийж байх.

Уух нь:

Ажиг

Шүүдэргэнэ, маралзгана адил тэнцүү зэхнэ. 1 цайны халбагыг 500мл буцлам халуун усанд хийж 30 минут идээшүүлж, шүүнэ. Өдөрт 1 аягаар 3 удаа ууна. Жирэмсэн, унадаг өвчин, зүрхээр хатгуулсан үед зохимжгүй.

 

Өдөрт 1-2 цайны халбага нунтагласан цээнэ, чихэр өвсний үндсийг ууна. нэг удаагийн сувилгаа: 30 хоног. Завсарлага: 14 хоног. Хүүхдэд өгөхгүй. Нижгээд удаан хугацаагаар ууна.

 

Цомог: Яргуй, батраш, зэрлэг хахууна, хөвөн зараа уул тус бүр 1х, ташуур өвс, хотой 2х. 25г 500 мл усанд 5 минут буцалгаад 2 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт 100 мл-аар хоолноос өмнө 3 удаа ууна. энэ цомгийг захиалвал хийж өгөх боломжтой.

Эх үүсвэр:

http://archive.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=36003

http://www.mongolmed.mn/article/3615

http://nar-sred.com.ua/nar-sred-nervi-arahnoidit.html

http://knigavracha.ru/lechenie-onkozabolevanij/araxnoidit-lechenie-narodnymi-sredstvami.html

http://www.thehavenhealingcentre.co.uk/arachnoiditis.htm#sthash.g2zXdZie.dpuf

http://oldmed.ru/lechenie/arahnoidit.html

Herbs usage indication or contraindication

Legend

  • Ийм тэмдэг нь эмчилгээний өндөр үр дүнтэй бөгөөд эрдэм шинжилгээний туршилт, судалгаагаар нотлогдсон болохыг илэрхийлнэ.
  • Ийм тэмдэг нь хүний биед сайн нөлөөтэй гэдэг нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ бүхэл ургамлын хувьд авч үзвэл 3 одтой бүтээгдэхүүнийг арай гүйцэхгүй аж.
  • Ийм тэмдэг нь эмчилгээ, шим тэжээлийн эерэг үр дүнтэй болохыг илэрхийлнэ. Голдуу ардын уламжлалт практикт олон зуун жилийн турш өргөн хэрэглэгддэг туршлагатай. Туршилтын амьтан дээр судлагдаж сайн нь тогтоогдсон. Өчигдрийн ардын эмчилгээнд хэрэглэдэг байсан эмийн ургамал өнөөдөр шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээ болдог гэдгийг санаандаа авбал зохино.
  • Not recommended (contraindication).