Enlarged adenoids
Хоолойн мах (монгол)
Гипертрофированные носоглоточные миндалины (ру́сский)
Adenoid hypertrophy (latīna)
Хоолойн мах алга болгох, намрайн гүйлс томроход өгөх зөвлөгөө
1 цайны халбага жамц давсыг 1 аяга буцалсан усанд хийж, хамраараа сороод амаараа гаргана. 15 минутын дараа баширцэцэг /cloves/-ийн идээшмэл дусаана. Үүний тулд 10 ш баширцэцгийг 1 аяга усанд хийж буцалгаад хүрэн өнгөтэй болтол идээшүүлж шүүнэ. Өдөрт 1-2 дуслаар хамартаа 4-5 удаа дусаана. 15 минутын дараа хоёр хамартаа чацарганын тосноос өдөрт 3 удаа дусаана. Ийн маягаар 21 хоног сувилна. Дараагийн 21 хоногт баширцэцгийн оронд их шүүдэргэнийн цэцэг, навчны идээшмэл дээрхийн адил зайлна, дусаана. Шүүдэргэнээс 1-2 цайны халбагыг 1 аяга буцлам халуун усанд хийж идээшүүлж шүүнэ. Нийтдээ 6 долоо хоног.
Удвал, шүүдэргэнээр хамар, зальгуураа угаана. Зайлна. Дараа нь удвал ууна.
Ф: Хумсанцэцгийн цомог: Үхрийн нүдний навч 5х, алтантовч 5х, хумсанцэцэг 2,5х, нохойн хошууны жимс 5х. Үүнээс 2 хоолны халбагыг 2 аяга буцлам халдуунэ усанд хийж, халуун саванд 7 цаг идээшүүлж шүүнэ. Угаахын өмнө 2 дусал жодооны тос нэмнэ. Өдөрт 2 удаа хамар, зальгуураа угаана. Өдөрт хамрын нэг нүхэндээ 30 мл-аар 3 удаа дусаана. Нэг удаагийн сувилгаа: 4 хоног.
http://medsait.net/?p=533
Сонгинын спиртийн хандмалаар зайлна. Эсвэл 2 цайны халбага сонгинын хальсыг 500 мл усанд хийж, буцалгаад 4 цаг идээшүүлж шүүнэ. Өдөрт хэд хэдэн упаа зайлна.
Чигчий хурууны хумс шиг зөгий жилийг хэлэн дороо тавиад унтана. Ам, хоолой халуу оргих, хэл бадайрах зэрэг шинж тэмдэг илэрвэл их сайн гэж үздэг аж.
100 мл буцалсан усанд нэг зүсэм нимбэг, 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага цагаан гаа хийж идээшүүлж, 5 минут дутам 1 цайны халбагаар ууна. Эсвэл 1 зүсэм нимбэгийг хальтай нь 3 цаг дутам зажилж иднэ.
Нимбэгний шүүсэнд дарсан сармиснаас 1цх-аар 3 удаа иднэ.
Хамгийн сайн аргуудын нэг бол алтангаагнуураар зайлах явдал юм. Алтангагнуурын спиртийн 1 цайны халбага хандмалыг 100 мл буцалсан усанд хийж, хоолойгоо 10-15 минутаар өдөрт хэд хэдэн удаа зайлна. Өвчин бүрэн эдгэртэл зайлна.