Сэтгэл сэргээж, айдас хүйдэс үргээх йогийн дасгал
Нэг: Нүүрний булчингаа түргэн татаж сунга. Дараа нь сулруул. Дараа нь энэ дасгалыг хүзүү, мөр, гар, нуруу, гэдэс, хурууны үзүүр дээр хий.
Хоёр: Өрөөнийхөө /гэрийнхээ/ зайтай сэлүүхэн газар суугаад нүдээ аниад чиний биеийг утастай холбосон гэж төсөөл. Энэ утас чиний гарыг, мөрийг, толгойг, эрүүг дээш татаж байна гэж төсөөл. Улмаар нуруугаараа дээш татагдаж мөн гараа дээш өргөн бүхий л биеэрээ тэнгэрт нисэж байгаа юм шиг /жингүйдэлд байгаа юм шиг/ дээшилж байна гэж төсөөл. Дараа нь сандал руугаа доошилж байна гэж төсөөл. Энэ үед өөрийн биеийн жингээ мэдэрээрэй.
Гурав: Гарынхаа алгаар хүзүүнийхээ хоёр хажуугаар мөрөө хүртэл илж, хүзүүнийхээ ард хоёр гараа салаавчилж, тэгээд толгойгоо бага зэрэг арагш болго, тэгээд толгойгоо 4 зүгт ээлжлэн савлаарай.
Дөрөв: Нүдээ аниад одоо өөрийгөө далай дээр, эсвэл уулан дээр, эсвэл өөрийнхөө дуртай, сайхан байгалтай зуслан дээр байна гэж төсөөл. Яг энэ үедээ цэцэг үнэртэж, навч хөдөлж, эсвэл далайн ус намуухан долгиолж байна гэж төсөөл. Нарны гэрлийн халуун дулаан элчийг мэдэр.
Ийн 2-4 минут йогийн дасгал хийхэд бүх юм сайхан болж сэтгэл сэргэж, айдас хүйдэс, уйтгар гуниг алга болно. /Н-420/