Та уух, хэрэглэх гэж байгаа ургамалдаа эргэлзэж байна уу?
Тийм бол, бид танд энэхүү эрүүл мэндийн асуулга бөглөхийг санал болгож байна. Үүнийг бөглөхөд маш амархан. Өөрөөр хэлвэл, нийтдээ 60 гаруй асуулт байгаа бөгөөд эдгээрээс өөртөө таарахыг Та бөглөх (чагтлана) юм. Тэгэхдээ өөрийнхөө гол зовууриас гадна яльгүй зүйлийг ч үнэн зөв, нямбай бөглөнө үү. Үүнд хөнгөн хуумгай бүү хандагтун, бүү яарагтун.
Асуулгын зорилго нь бидний хуримтлуулсан мэдээллийн сан, олон жилийн зохих туршлага, мэдлэг, Таны бөглөсөн асуулгыг үндэслэн архаг өвчин эмгэгийн суурь угшил, ямар өвчин байх магадлалтай болон танд хамгаас илүүтэй таарахуйц эмийн ургамлын зөвлөмжийг үнэ төлбөргүй авах болно.
Ингэснээр Та дурдсан зөвлөлгөөг манай сайтаас өөрөө гүнзгийрүүлэн унших боломж бүрдэх юм. Судалгаанаас үзэхэд энэхүү шинэ үйлчилгээ нь хэрэглэгчдийн хүсэл, талархлыг хүлээгээд байгааг хэлэх юун.